Хүмүүс ямагт бие биеэ хайрла, садар самуун бүү явагтун

Чингис хааны “Их засаг” хуульд Гэр бүлийн талаар ингэж заажээ.

Бүрэн эхээр нь хүргэе.

Гэр бүлийн тухай хууль

Нэгэн зүйл. /59/

Гэр бүл бол эцэг, эх тэдгээрийн үр хүүхдээс бүрэлдсэн байх тухай зарлиг дүрмээр тогтоов. Үе улирсаар ирсэн монгол гэр бүл эцэг эх тэдгээрийн урагшаагүй хөвгүүд охидын хамт аж төрөн амьдрах ба үр хүүхэд нь хуримласны дараа тусдаа шинэ гэр бүл байгуулмой.

Нэгэн зүйл. /60/

Харин айлын отгон хөвгүүн нь хуримлаваас эцэг эхээ дагаж дэргэд нь үлдэх бөгөөд тэрхүү отгон хөвгүүнийг эцгийн гал голомтыг сахидаг ар гэрийн эзэн болгомой.

Нэгэн зүйл . /61/

Худ ураг бололцох, хурим найр хийх үед юуны өмнө охин үзэх охин гуйх, сүй тавих, хуримын бэлэг хүргэх, бэр буулгах ёсыг гүйцэтгэж байх журмыг хойшид нарийвчлан заасан зарим дүрмийг үндэс болгомой.

Нэгэн зүйл. /62/

Монголчууд бэр буулгахын өмнө нь хүүгийн хадам эцэг, эх болж байгаа хүмүүст зохих тооны малыг өгч ураг тогтоосон явдлын билэг тэмдэг болгомой.

Хүүхний талын эцэг эх, охиноо харь газарт айлын бэр болгон мордуулахын үед бас бэлэг дагуулан өгөх ёстой.

Нэгэн зүйл. /63/

Миний /Чингис хаан/ хөвгүүд, ач нар зөвхөн хонгирад овогтноос гэргий авдаг болох ёстой. Үүний тулд хойшид тэд нар “Их засаг” хуулийн заалтыг эрх биш дагаж хонгирад овогтноос хатан авч байхыг журам болгов.

Нэгэн зүйл. /64/

Зарим эрчүүд өөрсдийн эд хөрөнгийн бололцооны байдлаар олон эхнэртэй байж болно. Ийм гэр бүлд анхны ба татвар эхнэрийн хооронд ялгаатай байна. Анхны эхнэрийг эхнэр гэх ба татвар эхнэрийг бага эхнэр гэж нэрлэмой. Хэн нэгэн хүн олон эхнэртэй байгаа бол анхны эхнэр нь татвар эхнэрүүдийг ахламой.

Нэгэн зүйл./65/

Татвар эмээс /эхнэрээс/ гарсан хүүхдийг анхны эхнэрийн төрүүлсэн хүүхдийн адил эрхтэйгээр үзэж эцгийн өмч хөрөнгөөс түүнд таслан өгч болмой.

Нэгэн зүйл. /66/

Өөрийн эцгийн нас барсан тохиолдолд хөвгүүн нь өөрийн эхээс бусад эцгийн татвар эхнэрүүдийг захирмой. Түүнчлэн тэдгээр эхнэрүүдийг өөрийн гэргий болгон авах ба бусад хүнд өгөх эрх эдлэмой.

Нэгэн зүйл. /67/

Зөвхөн эцгийн төрлийн эгч, дүү эцгээ нас барсан тохиолдолд эхнэртэй нь гэрлэж болохыг зөвшөөрмой. Мөн ах буюу дүүгээ нас барсан бол гэргийтэй нь дүү буюу ах нь гэр бүл болон амьдарч болмой.

Нэгэн зүйл. /68/

Бэлэвсэрсэн эхнэр өөрийн нас барсан нөхрийнхөө бусад эхнэрийн хүүхдүүдээс хэн нэг нь гэр бүл болж амьдрахгүй бол дахиад нөхөрт гарахад бэрхтэй гэдгийг бас харгалзах хэрэгтэй.

Нэгэн зүйл. /69/

Хүмүүс ямагт бие биеэ хайрла, садар самуун бүү явагтун. Бусдын эхнэртэй садар самуун явдал үйлдсэн бас эр хоорондоо садарласан тухай ирүүлж ял шийтгэл хүлээлгэж байвал зохимой.

Нэгэн зүйл. /70/

Жил бүрийн эхэнд охинтой айл өрх бүр өөрийн охидыг сүлдэнд авч орж оролцуулан тэднийг хаан хатадаас сонгон авах ба хөвгүүддээ сонгон өгөх явдалд оролцож байх хэрэгтэй.

Нэгэн зүйл. /71/

Бололцоотой айл гэр бүл жилийн нэг хүнийг заавал ураглахын хамт хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, мөнх тэнгэрийн өршөөлөөр тэнгэр газрын ивээлээр ард иргэдийг өвчин эмгэггүй эрүүл саруул аж төрөн амьдрах явдалд ноёдууд анхаарал ямагт тавьж байх хэрэгтэй.

SHARE