Саран дээр хүмүүс амьдрахад хангалттай их ус буйг тогтоожээ

АНУ-ын Боулдере дахь Сансар судлалын институтын эрдэмтэд дэлхийн дагуул сарны гадаргууд ус жигд тархсаныг тогтоожээ. Үүнээс өмнө ус сарны хоёр туйлд л бий гэж үзэж байсан аж.  Эрдэмтэд сарыг тойрон нисдэг НАСА-гийн хоёр зондын мэдээлэл дээр үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ.

“Энэ чухал нээлт саран дээр хүмүүс олноор амьдарч, ундны усаар тасрахгүйн дээр уснаас амьсгалахад шаардлагатай хүчилтөрөгч гаргаж авах боломжтойг харуулж байна” гэж Сансар судлалын институтын эрдэмтэн Жошуа Бандфилд тэмдэглэн хэлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE