Хөрөнгө оруулалтын сан бол хамтын өмчлөл

Эдийн засагч Г.Энхнаст 

 

 Хөрөнгө оруулалтын сан бол институцийн хөрөнгө оруулагчдаас хамгийн том нь. 2011 онд дэлхийн хөрөнгөоруулалтын сангуудын нийт хөрөнгө 29 их наяд 400 тэрбум ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулалтын сан болхүмүүс хөрөнгөө нийлүүлэн сан үүсгээд, хамтарч хөрөнгө оруулалт хийдэг, түүнээсээ өгөөж хүртдэг санхүүгийнинституци юм. Мэргэжлийн баг хөрөнгө оруулалтын санг удирдан, хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулахдаабагцууд үүсгэдэг. Хувьцааны сан, тогтмол орлогын сан,  индексийн сан, мөнгөний зах зээлийн сан, биржийнарилжааны сан, хэдж сан, хувийн хувьцааны сан, холимог сан, үл хөдлөх хөрөнгийн сан, вэнчур сан, таваарын сан, валютын сан зэрэг  хөрөнгө оруулалтын маш олон төрлийн багцууд байдаг.

Хөрөнгө оруулалтын сан хаалттай, нээлттэй гэсэн хоёр төрөл байдаг. Нээлттэй хөрөнгө оруулалтын санд хүмүүсхүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийж болдог. Ингэхдээ хөрөнгөө оруулахыг хүссэн хүнхөрөнгө оруулалтын сангаас нэгж эрх худалдаж авдаг. Нэгж эрхийг хэдэн ч тоогоор авч болно. Мөн хүссэн үед нэгжэрхээ хөрөнгө оруулалтын санд буцаан өгч оруулсан хөрөнгөө татаж болдог. Харин хаалттай хөрөнгө оруулалтынсан бол хөрөнгө оруулагчдын тоог хязгаарладаг ба хүссэн үедээ гарах боломжгүй.

Хамтын сан (mutual fund) бол нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Хамтын санхамрах цар хүрээ болон хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулалтын хаалттай сангаас харьцуулшгүй том.  Тухайлбал, 2015 оны байдлаар АНУ–д 90 сая хүн есөн мянга гаран хамтын санд хөрөнгөө оруулаад байгаа бөгөөдтэдгээрийн нийт хөрөнгө 15 их наяд 900 тэрбум ам.долларт хүрлээ. Нэг өрхөд 103 мянган ам.долларын хөрөнгөоруулалт ногдож байна. Харин 568 хаалттай хөрөнгө оруулалтын сан байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгөердөө 289 тэрбум ам.доллар байна.

Швед улс хамтын санг богино хугацаанд амжилттай хөгжүүлж чадсан. Шведэд 1980-аад он хүртэл хөрөнгөоруулалтын сан хөгжөөгүй байлаа. Шведийн Засгийн газар хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэхээр 1984 онд“Аллеманс фондер” (Хүн бүрийн сан) нэртэй татваргүй хамтын сангийн бодлогоо танилцуулжээ. 1998 онд Шведийнхамтын  сангуудын нийт хөрөнгө 52 тэрбум ам.долларт хүрсэн бол 2017 онд 464 тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөдөр Шведийн бараг насанд хүрсэн хүн бүр (94 хувь) хамтын сангийн гишүүн болжээ. Ийм улсыг хөрөнгөоруулагч үндэстэн гэж хэлэхээс аргагүй.

ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЗОВЛОН

Эдийн засагч Жианнетти, Кошинен нар саяхны судалгаагаар хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоо сул газархувьцаанаас олох ашиг бага, өмчлөл илүү төвлөрсөн, хөрөнгийн зах зээлд хүмүүсийн оролцоо сул байгаагтогтоожээ. Жижиг хувьцаа эзэмшигчид компанид хяналт тавьж чадахгүй байх нь том хувьцаа эзэмшигчид бакомпаний удирдлагад, ашиг хулгайлах, орлого нуун дарагдуулах, бүтээгдэхүүн, өмч хөрөнгийг өөрсдийн эзэмшдэгкомпанид хэт доогуур үнээр шилжүүлж хөрөнгийг зувчуулах, компаниас боломжуудыг дайжуулах, ногдол ашгийгхойшлуулах, багасгах, мэдээлэл нуух, буруу мэдээлэх, шинээр хувьцаа гаргаж, бусад хувьцаа эзэмшигчдийнэзэмших хувийг бууруулах (Хувьцаа сүлэх луйвар гэж нэрлэдэг. Оросын Юкос, Сибнефть компаниуд ийм аргааролигархиудад очсон) удирдах албан тушаалд чадвар сул төрөл саднаа авах, гүйцэтгэх удирдлагын зардлыг хэтөндөр тогтоох, захиалгат дампуурал зарлах ( Орост 2000 оны үед гучин мянган компани дампуурал зарласнаас 30 хувь нь захиалгат дампуурал байсан гэж үздэг)  зэрэг маш олон луйвар хийх боломжийг олгодог. Манайд улсынүйлдвэр, газруудыг зориудаар алдагдалтай ажиллуулж байгаад үнэгүйдүүлж авдаг луйврын арга түгээмэл.

Түрүү жил “АПУ” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “АПУ трэйдинг” компанийн талаар маргаан үүсгэсэн. Тэдкомпаний удирдлагууд өөрсдийн байгуулсан компанид “АПУ”-гийн бараа бүтээгдэхүүнүүдийг маш бага үнээрнийлүүлж,  борлуулалтын зөрүүнээс их хэмжээний ашгийг зувчуулж байна гэж гомдоллосон. Энэ хардлага үнэнбайлаа ч манайд ийм гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох механизм байхгүй. Жижиг хөрөнгө оруулагчдийнэрхийг сайн хамгаалдаг улсад ийм үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд гэмт хэрэгт тооцогддог. Учир нь жижигхөрөнгө оруулагчид хохирох нь компанийн өмчлөлөөс дайжихад хүргэдэг. Энэ нь хөрөнгийн зах зээлийг царцааж, хумих аюултай. Хүмүүсийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо буурвал санхүүгийн зах зээлд, цаашлаад улсынэдийн засагт хор хохиролтой.

Жижиг хөрөнгө оруулагч нар нэгдэж,  компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж чаддаг нь хамтын сангийнмаш том давуу тал юм.  Хамгийн том хувьцаа эзэмшигч байна гэдэг хамгийн том эрх мэдлийг авч, компанидхяналтаа тогтоох боломжийг олгодог. Дэлхийн корпорациудын өмчлөлийн бүтцийг эдийн засагчид “Хувьцааэзэмшигчдийн ардчиллаас хувьцаа эзэм­шигчдийн дарангуйлал руу хөрөнгийн зах зээл шилжиж байна” гэжтодорхойлох болсон. Үүнийг Америкийн жишээнээс харж болно. 2016 онд АНУ–ын хувьцаат компаниудын нийтхувьцааны 42 хувийг 10 институцийн хөрөнгө оруулагч өмчилж байна. Тухайлбал, дэлхийн хамгийн том хөрөнгөоруулалтын компани “Блэк Рок” Америкийн таван компани тутмын нэгт хамгийн том хувьцаа эзэмшиж байна.

Жижиг хөрөнгө оруулагчдын бас нэг зовлон бол хөрөнгийн зах зээлийн мэдлэг хомс байдал. Хөрөнгө оруулалт болнарийн мэргэжлийн мэс заслын эмчийн ажилтай зүйрлэхээр өндөр мэдлэг, чадвар шаардсан ажил юм. Тиймээсшилдэг мэргэжлийн багтай хамтын санд хандах нь хөрөнгөө алдах эрсдэлийг үлэмж бууруулж, хөрөнгөоруулалтаас өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог.

 ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 10 ХУВЬ БА ОРД ГАЗРУУД

Хөрөнгө оруулалтын сангууд корпорациудын өмчлөлийн бүтцэд маш том нөлөө үзүүлдэг хамтын өмчлөлийнхэлбэр юм. Шведийн топ 50 компаниас 28 компанийн хувьцааг институцийн хөрөнгө оруулагчид  тэр дундаахамтын сангууд давамгай эзэмшиж байна. Мөн есөн компани ямар нэг давамгай хувьцаа эзэмшигч байхгүйхувьцаа нь жигд тарсан байна. Төрийн өмчлөлд есөн компани байна. Эндээс харвал Шведийн топ 50 компанаас 46 компани нийтийн өмчлөлд байна. Харин гэр бүлийн өмчлөлд ердөө дөрвөн компани байна.

Монголын төр саяхан Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гаргалаа. Энэбол корпорациудын өмчлөлийн бүтцэд өөрчлөлт оруулахад чиглэсэн маш зөв шийдвэр юм. Гэхдээ бодох ёстойзүйлүүд байна. Авилгалд идэгдсэн нийгэмд төрийн өмчит үйлдвэрийн газрууд улс төрчид, дарга нарын саалийнүнээ болдог. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авилга, хулгай, луйвар зогсохгүй нь тодорхой. Үүнийг зогсоож, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд ард түмэндээ үлдэх 90 хувийг ч бас өгөх хэрэгтэй. Ингэхдээ хүн бүртбагахан хувьцаа хувааж өгөхөд бус, хамтын сангуудыг багцалсан том хувьцаа эзэмшигч болгох замаар ард түмэндүйлдвэрийг мэдэх, хянах боломжийг олгоход чиглэгдэх учиртай. Хамтын сангуудад мэдээж өндөр шалгуур тавина. Нэг хүн хэт өндөр хувь эзэмшихгүй байх, оролцох хүмүүсийн доод хязгаар тогтоох гэх мэт.

Цаашдаа, Монголын төр Оюутолгой, Тавантолгой, Хармагтай, Багануур, Шивээ Овоо, Төмөртэйн овоо, Асгат зэрэгүнэ цэнэтэй том орд, газрууд дахь өөрийн мэдлийн хувиа хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан ардтүмэндээ  өгөх хэрэгтэй. Ингэж чадвал   чинээлэг дундаж давхарга бүрэлдэн тогтоход асар том нөлөө үзүүлнэ. Энэбол “Газрын хэвлийн баялаг ГАГЦХҮҮ ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн Хуулийн заалт  үл биелэх (утопи) тунхаглал биш болж, биелэлээ олж байгаа хэрэг юм.

Өмчлөл бол эрх мэдлээс гадна хариуцлага юм. Ард түмэндээ үндэсний том үйлдвэр, орд газруудаа  өмчлөх боломж олгосноор, Монгол төр ард түмнээ хариуцлагатай болгох юм. Ард түмэн хоосон амлалтанд хууртаж, таван төгрөгөөр саналаа худалдахаа болино. Хариуцлагатай ард түмэн л улстөрчдөөс хариуцлага нэхэж, шаардаж чадна. Хариуцлагатай, зөв улстөрчид л улс орноо зөв удирдан залж, хөгжилд хөтлөх нь тодорхой.

SHARE