“Цагаан сар” 16

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Улаан хулгана жил болсон энэ их баяр хуримын талаар монгол түүхийн сурвалж “Хөх түүх” номд дараах байдлаар бичжээ. Дөрөвдүгээр жарны улаагчин туулай жилд, жич, Монголын газраа хүрч ирсэнд бүгдээр харилгүй сүсгийг олж тахиад, Монголын оронд бурханы шажны эхийг бодтойёо олж бүрүүн. Ном ба төрийн [хос ёсны С.Д.] наран сарны гэрлээр амьтны тус жаргалангийн ахуй их баяр хуримыг нэмүүлэн зохиосон ажгуу. Тэндээс дөчин зургаан насныхаа улаагчин туулай жилд СартагчиныАмбагай хаан хэмээхүйг алж, албат улс бүгдийг нь эрхэндээ оруулбай. Тэндээс тавин таван насныхаа улаан хулгана жилд Тангудын Минагийн Шударга хаантанаа морилон түүний есдүгээр хаан Доржбал хэмээхийг алж, Минаг [Хар С.Д.] Тангудын аймгийг эрхэндээ хурааж, баярын хуримыг үйлдсэн сарыг Монголын анх сар [төвд. Хор да данбо С.Д.] болгожээ (Kőke teűke 1996, 51-52) гэсэн байна. Үүнээс үзвэл хожим баяр ёслол үйлдсэн сараа Монголын анхдугаар сар болгож хэвшүүлсэн гэсэн санаа байна. Чингэхдээ эзэн Чингис хаан их Монголын эзэн хаан болохоосоо өмнө цагаагчин тахиа жил /1201/ хамаг Монголын хаан болсноос хоригдсон олон гэмтэн ялтанг хүний амь хөнөөснөөс бусдыг нь өршөөн суллах зарлиг буулгаж байжээ. Өнөөгийн бидний хэлээр бол “Өршөөлийн хууль” гаргаж байсан гэсэн үг. Хүн алагсдыг өршөөвөл алагдсан хүний ураг төрлийнхнийг хилсдүүлсэн хэрэг болно хэмээн үзсэн нь засаг хуулийг баримтлахдаа өршөөл, гэсгээлийг жор тунгий нь хэрхэн тааруулж, үнэнхүү шударгуу журам ёсоор хандаж байсныг гэрчилнэ.

SHARE