Ерөнхий сайд У.Хүрэлсүх ялагдлаа

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн тухай өнгөрсөн долоо хоногийн баасан гариг /2018.2.9./ -т Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотолсон тухай мэдээлэл цацагдлаа.

Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаж байв. Гэтэл Дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувь “Монгол зэс корпораци” ХХК-ийн мэдэлд үлдээхээр шийдсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод бас л “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг “Монгол зэс корпораци” ХХК-ийнхан дахиад л эсэргүүцэж шүүхэд хандаад байсан юм.

Энэ дагуу Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хуралдаж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан У.Хүрэл­сүхийн Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, уг шүүх хуралдаан дээр “Монголын зэс корпораци” ХХК нь төрөөс буюу Монголбанк болон Хөгжлийн банк­наас ямар нэгэн байдлаар санхүү­гийн дэмжлэг аваагүй, зээл ч хүсэлгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсныг баримтаар нотолсон байна.

Ингэснээр Засгийн газар гаргасан шийдвэрээ шүүхийн өмнө хамгаалж чадалгүй унав. Шуудхан хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ялагдлаа.

Эх сурвалж: www.news1.mn

хуваалцах