Элчин сайд Такаока Масато төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаока Масато Хөвсгөл аймагт айлчлах үедээ 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хатгал тосгонд зочлон төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн” төслийн үйл ажиллагааны талаар төслийн менежер Т.Эрдэнэжаргал танилцуулсаны зэрэгцээ   Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумын нутгийн иргэдийн удирдлагатай зээлийн эргэлтийн сангаас зээл авсан иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сонирхон, сүү боловсруулах сургалтын үеэр хийсэн бүтээгдэхүүний амталгаа хийж, төслийн хүрээнд барьсан эко ариун цэврийн байгууламжийн загвар, технологийн шийдлийг газар дээр нь  үзэж танилцаж, төсөл үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 

SHARE