Пёнчаны олимпод Японы тамирчнаас сэргээш илэрчээ

БНСУ-ын Пёнчанд үргэлжилж буй өвлийн XXIII олимпийн наадамд Японы шорт трекийн 21 настай тамирчин Кей Сайтогоос хориотой сэргээш илэрсэн тухай “USA Today” сонин мэдээллээ. ОУОХ олимпийн үеэр тамирчдаас сэргээшийн шинжилгээг хугацааг нь урьдчилан зарлалгүй гэнэтийн байдлаар авч байгаа аж.

2014 онд Сочид болсон өвлийн олимпийн үеэр ОХУ-ын баг тамирчид зохион байгуулалттайгаар сэргээшийн шинжилгээний дүнг өөрчилсөн нь илэрсэн тул ОУОХ энэ удаагийн наадамд тус улсын 45 тамирчинг оролцуулахаас татгалзан үлдсэн тамирчдыг улсынхаа нэр дор бус “Оросын олимпийн тамирчид” гэсэн баг болгон олимпод оролцуулахаар шийдвэрлэсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE