Уран гулгагч Евгения Медведева Пёнчанд дэлхийн дээд амжилт тогтоов

Пёнчаны олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино хөтөлбөрийн төрөлд өрсөлдсөн ОХУ-ын 18 настай тамирчин Евгения Медведева тэргүүлэхдээ, шүүгчдээс 81.06 баллын оноо авч дэлхийн дээд амжилтыг эвджээ. Уран гулгалтын багийн тэмцээнд Канад аваргалж, “Оросын олимпийн тамирчид” баг мөнгөн медаль хүртэх нь тодорхой болсон байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE