Флойд Мэйвезер Конор Макрегор нар холимог тулааны дүрмээр хүч үзнэ

Мэргэжлийн боксын дэлхийн аварга, АНУ-ын ширэн бээлийтэн Флойд Мэйвезер Ирландын UFC буюу Үнэмлэхүй тулааны аварга шалгаруулах тэмцээний тамирчин Конор Макрегортой холимог тулааны (ММА) дүрмээр өрсөлдөхийг зөвшөөрсөн тухай “Worldboxingnews.com” цахим хуудас мэдээлжээ. UFC-гийн тэргүүн Дэйн Вайт мэдэгдэхдээ, “Урьд нь Флойд Мэйвезер Конор Макрегортой боксын дүрмээр рингэн дээр тулалдаж ялсан. Харин даагаа нэхэх тулаанд хоёр тамирчин холимог тулааны дүрмээр октагон дотор хүч үзэх нь шударга ёсод нийцнэ” гэсэн байна.

“Зууны тулаан” нэр авсан Флойд Мэйвезер, Конор Макрегор нарын тулаан зугаа цэнгэлийн нийслэл Лас-Вегаст өнгөрсөн жилийн наймдугаар сарын 27-нд болсон билээ. Боксчин Флойд Мэйвезер тулааны арав дахь үед өрсөлдөгчөө унаган техникийн нокаутаар хожин 50 дахь ялалтаа байгуулсан юм. Конор Макрегор UFC-гийн октакон дэвжээнд 24 удаа гарахдаа 21 удаа ялж, гурав хожигджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE