Олимпийн наадмын цанын уралдааныг цуцалж болзошгүй

 

Олон улсын цанын спортын холбооны Ерөнхийлөгч Жанфранко Каспер мэдэгдэхдээ, олимпийн наадмын үеэр Пёнчанд хасах 22 градусаас илүү хүйтэрвэл цанын уралдааныг цуцалж болзошгүйгэжээ. Сүүлийн өдрүүдэд Пёнчанд хүйтний эрч эрс чангарч, хасах 20 градус хүрэх болсон байна.

Жанфранко Каспер, “Манай холбооны дүрэмд хасах 22 градусаас илүү хүйтэрвэл эмч, уралдааны даргын шийдвэрээр тэмцээнийг цуцлах заалт бий. Гэхдээ бага чийгшэлттэй нөхцөлд хасах 30 градуст ч уралдаан явуулж болдог юм. Харин Пёнчанд чийгшэлт их тул хасах 22 градусаас илүү хүйтэнд тэмцээн явуулах боломжгүй” гэжээ.

Харин цаг уурчдын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд цагаан олимпийн хотхоны ойр орчимдхүйтний эрч сулрах төлөвтэй юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE