Боксыг олимпийн наадмын хөтөлбөрөөс хасч болзошгүй

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдэхдээ, боксыг 2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрөөс хасч болзошгүй гэжээ. Тэрээр, “ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл AIBA (Сонирхогчдын боксын олон улсын холбоо)-гийн удирдлагад нүүрлэсэн хямралт байдалд сэтгэл зовниж байна. Бид тус холбооны удирдлагыг шалгах болно. ОУОХ AIBA-тай бүх төрлийн хамтын ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ” гэжээ.

Бокс нь 1904 оноос олимпийн наадмын хөтөлбөрт багтан өнөөг хүрсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE