Неймар “Барселона”-г шүүхэд өгчээ

Бразилийн алдарт довтлогч Неймар Испанийн “Барселона” багаас 30 гаруй сая евро нэхэмжлэн шүүхэд өгчээ. “Барселона” 2016 онд түүнтэй шинэ гэрээ байгуулахдаа 60 гаруй сая еврогийн бонус шагналыг хоёр хувааж өгөхөөр амласан аж. Гэвч Неймар Францын “Пари Сен Жермен” багт шилжих болсноор бонусын талыг нь өгөлгүй луу унжсан гэнэ.

Харин “Барселона”-гийн удирдлага Неймарыг “Пари Сен Жермен”-рүү шилжихийн тулд гэрээгээ өөрөө цуцалсан ба үүнээс үүдэн тус баг 75 сая еврогийн алдагдал хүлээсэн гээд хариу нэхэмжлэл гарган мөн шүүхэд ханджээ.

Бразилийн хөлбөмбөгчин өнгөрсөн зун хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө байгаагүй их мөнгөөр буюу 222 сая еврогоор “Барселона”-гаас “Пари Сен Жермен”-д шилжсэн билээ. Неймар “Барселона”-д дөрвөн жил тоглохдоо хоёр удаа Испанийн аварга болсны дээр Аваргуудын лигт түрүүлсэн юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE