Криштиану Роналду сүйт бүсгүйтэйгээ эвлэрчээ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиану Роналду “Instagram” хуудсандаа сүйт бүсгүй Жоржина Родригес болон хүүхдүүдтэйгээ жаргалтай нь аргагүй усан санд амарч буй зургаа дэлгэжээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө дэлхийн шар хэвлэлүүд түүнийг Английн загвар өмсөгч Райан Сагденд сээтэн хаяж, сүйт залуутай нь ам муруйсан тухай мэдээлж байсан билээ. Үүнээс гадна хөлбөмбөгийн супер од Жоржина Родригесийн төрсөн өдрийн үдэшлэгт очоогүй гэдэг.

Гэвч тун удалгүй Криштиану Роналду гэмшин буруугаа хүлээж сүйт бүсгүйтэйгээ эвлэрэн Малагад хэд хоногийг хамтдаа өнгөрүүлжээ. Жоржина Родригес өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард амаржин Алана Мартина охин төрүүлснээр 33 настай португал хөлбөмбөгчин дөрвөн хүүхэдтэй болсон юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE