ОХУ-ын зэвсэгт хүчин Сирид 215 шинэ төрлийн зэвсэг хэрэглэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын зэвсэгт хүчний Сирид явуулсан терроризмын эсрэг ажиллагааг дүгнэн үг хэлэхдээ, “Сири дахь зэвсэглэл, хангамж сайтай террорист бүлэглэлүүдийг устгаж чадсан нь манай арми, флотын хүчийг харуулж, Оросын зэвсэг найдвартай гэдгийг дахин нотоллоо. Хэдий тийм ч байлдааны ажиллагааны үеэр ажиглагдсан зарим доголдлыг ойрын хугацаанд  бүрэн арилгах шаардлагатай” гэсэн тухай АНУ-ын “The National Interest” сэтгүүл уламжилжээ.

ОХУ Сирид орчин үеийн 215 төрлийн шинэ зэвсгээ амжилттай туршин хэрэглэжээ. Үүнээс гадна байлдааны нөхцөлд алсын зайд нарийн ончтой удирдлагатай пуужингаар цохилт өгсөн юм. Энэ нь Сири дахь байлдааны ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байгаагүй, харин НАТО-д өгсөн анхааруулга болсон тухай шинжээчид хэлж байна.

В.Путин энэ талаар дурдахдаа, “Алсын тусгалтай нарийн ончтой зэвсгийг агаар болон далайгаас байлдааны нөхцөлд анх удаа туршсан нь амжилттай боллоо. Тэдгээр нь юуны түрүүнд “Калибр”, “Х-101” зэрэг далавчит пуужингууд юм. Үүнээс гадна стратегийн нисэх хүчний шинэ онгоцуудыг анх удаа туршсан нь эерэг үр дүнд хүрлээ” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE