Д.Трампыг илтгэл тавих үед АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд хоргодох байранд нуугдана

АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд С.Пердью Ерөнхийлөгч Д.Трампыг Конгресст “Улс орны байдлын тухай” илтгэл тавих үеэр амь үрэгдвэл түүнийг орлохоор томилогдсон тухай Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.

Д.Трамп хоёрдугаар сарын 6-нд Конгресст хандан үг хэлэх бөгөөд ЗХУ-тай дайсагнасан хүйтэн дайны үед тогтсон уламжлалын дагуу АНУ-ын Засгийн газрын нэг сайд, Конгрессийн хэд хэдэн гишүүн хоргодох байранд нуугддаг байна. Хөдөө аж ахуйн сайд С.Пердью АНУ-ын тусгай албадын хамгаалалт дор хаягийг нь чандлан нууцалдаг хоргодох байранд Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсох ажээ.

Харин АНУ-ын бусад удирдлага, үүний дотор дэд Ерөнхийлөгч, Засгийн газар, Конгрессийн хоёр танхимын гишүүд нэг дор нэг газар буюу Капитолийн ордонд цуглардаг байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE