ОХУ-д хямд үнэтэй ухаалаг гар утас үйлдвэрлэнэ

БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгч “Meizu”-тэй холбоотой ажилладаг ОХУ-ын “Pixelphone” компани өвөрмөц дизайнтай, 10 мянган рублиэс хэтрэхгүй хямд үнэтэй “Pixelphone M1” загварын ухаалаг гар утас үйлдвэрлэх болсон тухай “Mobiltelefon” агентлаг мэдээлжээ. “Pixelphone M1” гар утас 18:9 хэмжээтэй дэлгэц, хурууны хээ таних төхөөрөмж, давхар камертай байх бөгөөд алт, хөх, хар өнгөөр худалдаанд гарах ажээ.

Тус компани түүнчлэн илүү хямд “Pixelphone S1” гар утас үйлдвэрлэх юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE