В.Путины охин Катерина Тихонова тэрбумтан нөхрөөсөө салжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины отгон охин Катерина Тихонова таван жил ханилсан бизнесмен нөхөр Кирилл Шамаловаас салсан тухай  “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Залуу хосын хурим 2013 оны хоёрдугаар сард Санкт-Петербургээс хойд зүгт оршдог, В.Путины найз Ю.Ковальчукийн эзэмшдэг уулын цанын Игорь хэмээх уулын цанын бааз бүхий амралтын газар нижгэр болжээ. Чанд хамгаалалттай тус хуримын талаар хэвлэл мэдээллийнхэн ямар нэг тодорхой зүйл мэдэж авч чадаагүй гэдэг. Юутай ч залуу хос хуримын ёслолд гурван цагаан морь хөлөглөсөн чарган тэргээр ирсэн бөгөөд сүйт бүсгүй сувдан цагаан гоёмсог урт даашинзтай байжээ.

Кирилл Шамаловын эцэг Николай Шамалов В.Путинтэй 1990-ээд оны эхээр дотно танилцсан бөгөөд Санкт-Петербургээс хойд зүгт 100 км зайд орших “Озеро” (“Нуур”) зуслангийн хоршооллыг хамтран үүсгэн байгуулсан байсан аж.  В.Путиныг ОХУ-ын төрийн тэргүүн болсны дараа “Озеро” хоршооллын олон гишүүн тус улсын өндөр албан тушаал хаших болжээ.

Өдгөө 36 настай Кирилл Шамалов 2016 оны гуравдугаар сард гаргасан “Forbes” сэтгүүлийн ОХУ-ын толгой баячуудын жагсаалтад хамгийн залуу нь байсан юм. Тэрээр нефть химийн “Сибур” холдингийн дэд ерөнхийлөгчийн албыг 26 настайгаасаа хашиж эхэлсэн бөгөөд хувьцааных нь 21.3 хувийг дангаар эзэшмдэг байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE