Институцийн хөрөнгө оруулагчид

 Эдийн засагч Г.Энхнаст 

 

Америкийн Үнэт цаас, Хөрөнгийн биржийн Комиссын дарга Луис Агилар “1950 онд АНУ–ын хөрөнгийн зах зээлийнүнэлгээ 94 тэрбум байх үед институцийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн ердөө найман хувийг эзлэжбайлаа. Тэгвэл 2010 онд АНУ–ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 18 наяд 500 тэрбум ам.долларт хүрсэн баинституцийн хөрөнгө оруулагчид жаран долоон хувийг эзлэж байна. Жаран жилийн дотор АНУ–ын хөрөнгийн зах зээл200 дахин тэллээ. Энэ гайхамшигт өсөлтийг авчирсан хамгийн гол хүчин зүйл бол институцийн хөрөнгө оруулагчидбайсан юм” гэж илтгэлдээ онцолжээ. Институцийн хөрөнгө оруулагчид бол барууны орнуудад хөгжөөд дэлхийн бусадулс орнууд руу хурдацтай тархаж байгаа “ХАМТЫН ӨМЧЛӨЛ”-ийн маш чухал хэлбэр юм. Баян хоосны хоёр туйлдхуваагдчихаад байгаа манай нийгмийн хамгийн эмзэг, хурц асуудлыг шийдвэрлэж, баялгын хуваарилалтыг ардтүмэнд хүртээмжтэй болгоход институцийн хөрөнгө оруулагчид далайцтай том хувь нэмэр оруулж чадна.

ИНСТИТУЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ГЭЖ ХЭН БЭ?

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг жижиглэнгийн хөрөнгө оруулагч (retailinvestor), бөөний буюу институцийнхөрөнгө оруулагч (institutional investor) гэж хоёр ерөнхий бүлэг болгон хуваадаг. Жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэдэгнэр томъёо гол төлөв хувь хүмүүсийн шууд оролцоог илэрхийлдэг. Дэлхийн чиг хандлагыг харвал хувь хүмүүсийн  хөрөнгө зах зээлд оролцох шууд оролцоо тасралтгүй буурсаар байна. Жараад онд АНУ–ын хувьцаа эзэмшигчдийн 84 хувь нь хувь хүмүүс байсан бол өдгөө 40 хувь болж хоёр дахин буурсан. Их Британид тавиад онд энэ үзүүлэлт 54 хувьбайсан бол өдгөө 11 хувь болсон.

Эсрэгээр институцийн хөрөнгө оруулагчид улам бүр хүчээ авч байна. Сүүлийн арван жилд институцийн хөрөнгөоруулагчдын хөрөнгө хоёрдахинөсч 2011 оны байдлаар 84 их наяд 800 тэрбум ам.долларт хүрчээ. Дэлхийнкорпорациудын өмчлөлийн бүтцийг харвал институцийн хөрөнгө оруулагчид давамгайлсан, харин жижиглэнгийнхөрөнгө оруулагчид маш цөөн хувийг эзэлсэн дүр зураг харагдана. Тухайлбал, Германы хамгийн том “Дойчэ” банкны81 хувийг 5600 институцийн хөрөнгө оруулагчид, 19 хувийг 562 мянган хувь хүн эзэмшдэг.

Институцийн хөрөнгө оруулагч гэдэг бол хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлсэн хөрөнгийг өсгөх зорилгоор санхүүгийнзах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. Институцийн хөрөнгөоруулагчдад хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, тэтгэвэрийн сан, баялгийн сан,  хувийн хувьцааны сан, хэдж сан, биржийн арилжааны сан багтдаг. Институцийн хөрөнгө оруулагчдыг дотор нь цар хэмжээ болон онцлогооснь хамааруулаад “үндсэн”, “альтернатив”гэж ангилах нь бий. Хамрах цар хүрээ, хөрөнгийн хэмжээгээр хөрөнгөоруулалтын сан, даатгалын компани, тэтгэврийн сан бусдаас үлэмж том учраас энэ гурвыг институцийн үндсэнхөрөнгө оруулагчид гэдэг. 2011 оны байдлаар институцийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө 84 их наяд 800 тэрбумам.долларт хүрсэн. Үүний 86 хувь буюу 73 их наяд ам.доллар нь хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, тэтгэврийн сангуудын хөрөнгө байсан.

Харин баялгын сан, хувийн хувьцааны сан, хэдж сан, биржийн арилжааны санг институцийн альтернатив хөрөнгөоруулагч гэдэг. Тэд хамрах цар хүрээ, хөрөнгийн хэмжээгээр бусдаасаа нилээд бага. 2011 онд тэдний нийт хөрөнгө 12 их наяд ам.доллар байсан нь институцийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн ердөө 14 хувьтай тэнцэж байна. Хувийн хувьцааны сан, хэдж сан, биржийн арилжааны сангийн хувьд бусад институцийн хөрөнгө оруулагчдаасялгаатай зүйл бол нэг талаар хөрөнгө оруулагч, нөгөө талаар хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө шиг хөрөнгөоруулалтын хэрэгсэл болдог.Том хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа цэсэнд тусад нь хэдж сан, хувийнхувьцааны сан, биржийн арилжааны сан байгуулж хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг.

Дээр дурдсан тоо, баримтууд зөвхөн Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн, өндөр хөгжилтэй 35 орны тоон мэдээлэл юм. Эдгээр орны хувьд баялгын сан харьцангуй бага хувийг эзэлдэг.ХаринАрабын Нэгдсэн Эмират, Кувейт, Саудын Араб зэрэг булангийн орнууд, Норвеги, Сингапур, Хятад зэрэг хүчирхэгэдийн засаг бүхий олон оронд баялгын сан хөрөнгийн зах зээлийн аварга том тоглогчид байдаг бөгөөд институцийнүндсэн хөрөнгө оруулагчдад багтдаг. Байгалийн баялаг ихтэй манай орны хувьд баялгын сан бол институцийн үндсэнхөрөнгө оруулагч байх бүрэн боломжтой. Институцийн үндсэн хөрөнгө оруулагчид  тус бүрдээ маш том ойлголт, судлагдахуун учраас хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, даатгалын компани, баялгийн сангаар тус тусад ньнийтлэл болгон цувралаар хүргэх болно.

КОРПОРАЦИУДЫН ӨМЧЛӨЛИЙН БҮТЭЦ

Дэлхийн нийт баялгийн 30 хувийг 200 корпораци хянаж байна. Америкийн топ-500 компани тус улсын дотоодын нийтбүтээгдэхүүний гуравны хоёрыг бүрдүүлдэг. Манай топ-300 компани Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг бүрдүүлж байна. Эндээс баялгийн хуваарилалтын хамгийн том суваг бол корпорациуд болохыг түвэггүй харжболно. Корпорацийн өмчлөлийн бүтэц ямар байхаас баялгын хуваарилалт хэр хүртээмжтэй байх эсэх шууд хамаарна. Өнөөдөр барууны орнууд институцийн хөрөнгө оруулагчдаар дамжуулан корпорациудын өмчлөлийн бүтцэд “хувьсгал” хийжээ. 2009 оны байдлаар Америкийн хамгийн том 1000 компаний хувьцааны 73 хувийг институцийн хөрөнгөоруулагчид эзэмшиж байна. Их Британид 2013 оны байдлаар хувьцаат компаниудын 70 гаруй хувийг институцийнхөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Австралид 2009 оны байдлаар хувьцаат компаниудын 64 хувийг институцийнхөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Бидний төсөөлөө ч үгүй “НИЙТИЙН ӨМЧЛӨЛ”-тэй улсууд болжээ. Гэтэл манайднийтийн өмчлөл ярихаар л социалист, коммунист гэж цоллож, төрийн өмчлөл гэж эндүүрцгээнэ.

МАНАЙД КОРПОРАЦИУДЫН ӨМЧЛӨЛИЙН БҮТЭЦ ЯМАР БАЙНА ВЭ?

2016 оны Монголын топ-100 компанийн өмчлөлийн бүтцийг харвал 17 нь төрийн өмчит болон төрийн өмчдавамгайлсан компани, харин 83 нь гэр бүлийн компани байна. Хэдийгээр “АПУ”, “Говь”, “Талх чихэр”, “Сүү”, “Дарханнэхий” гэсэн таван хувьцаат компани жагсаалтад багтсан ч өмчлөлийн бүтцийг харвал гэр бүлийн компани гэжүзэхээр байгаа юм. Учир нь эдгээр компаниудын хувьцааны ная ба түүнээс дээш хувийг ердөө гурваас таван хүнөмчилдөг.

Үүнээс гадна анхаарал татсан зүйл бол уг жагсаалтад “Эм Си Эс” группын бүл арван нэгэн компани, “АПУ”-гын бүлзургаан компани, “Таванбогд” группын бүл дөрвөн компани, “Ньюком” группийн бүл гурван компани багтжээ.

Мөн нэг эзэнтэй хоёр бүл компаниуд нилээн хэд байна. Дээрхи тоо баримт нь манай улсад цөөн гэр бүлийн өмчлөлхэр хүчтэй байгааг илтгэнэ. Энд шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрсэн бизнесменүүдийг буруутгах гэсэнгүй. Үндэсний том компаниуд руугаа дайрч, давшил гэж хэлэх гэсэнгүй. Харин төр бодлогоор өмчлөлийн тэнцвэртэйбүтцийг бий болгох хэрэгтэйг сануулж байна.

Сүүлийн үед манайд байдаг, байдаггүй хэмээн ихээхэн маргаан дагуулаад байгаа нэр томъёо бол “гэр бүлийн өмчлөл”, “гэр бүлийн компани” юм. Эдийн засагт ийм нэр томъёо бий. Өмчлөлийн бүтэц ярихад энэ нэр томъёог ашигладаг. Хувьцаа нь нийтэд нээлттэй арилжаалагддаггүй хувийн хүний эзэмшилд байгаа компанийг гэр бүлийн компани гэжүздэг. Мөн хувьцаат компани дээр ч энэ нэр томъёо яригдана. Хувьцаат компаний хяналтын болон давамгай хувьцаагхувь хүн болон цөөн хэдэн хүмүүс эзэмшиж байвал үүнийг гэр бүлийн өмчлөл давамгайлсан компани гэж үздэг.

Хүнлэг, ардчилсан, эрх чөлөөт нийгмийн суурь нь эдийн засгийн зөв бүтэц, баялгын тэнцвэртэй, хүртээмжтэйхуваарилалтаас эхтэй. Ядуу хүнд эрх чөлөөүнэ цэнэгүй. Өлссөн хүнд ардчилал хэрэггүй. Нийгмийн суурь алдагдвалүндэстэн хэт баян цөөнхи, нэн ядуу олонхи гэсэн дайсагнасан хоёр ангид хуваагдаж, нийгэм тогтворгүй болж, цаашилбал энэ эвлэршгүй хуваагдал мөргөлдөөнт хүргэх аюултай. Иймээс Монголын төр тогтвортой нийгмийг хүсчбайгаа бол корпорациудын өмчлөлийн бүтцэд анхаарах ёстой. Корпорациудын өмчлөлийн бүтцийг хүчээр биш, бодлогоор, зах зээлийн зарчимаар өөрчилж чадах нэг том хэрэгсэл бол институцийн хөрөнгөр оруулагчид юм.

Манай эдийн засагчдаас “Хас”-ын гэж олонд танигдсан одоо “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг өмчлөлийнэнэ гажуудлыг хөндөн ярьж, үндэсний том компаниудын өмчлөлд дундаж давхаргыг оруулах хэрэгтэйг сануулсанбилээ. Тэрээр үндэсний компаниудаа “ОЛУУЛАА” эзэмшихийг уриалж, хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалд олуулаанийлж оролцох санаачлага гаргаж байлаа. Энэ болмаш зөв санаачлага байсан. Ч.Ганхуяг чинээлэг дундаж давхаргынүзэл санааг “Ард” санхүүгийн нэгдлийн философи болгон институцийн хөрөнгө оруулагчдын нэг том төлөөллийгМонголдоо амжилттай хөгжүүлж байгаад талархаж байна.

Хүчирхэг институцийн хөрөнгө оруулагчид нь корпорациудын өмчлөлд асар том нөлөөүзүүлдэг. 2016 оны байдлаарАмерикийн топ 10 институцийн хөрөнгө оруулагч АНУ–ын нийт хувьцаат компаниудын 42 хувийг өмчилж байна. Жишээлбэл, 4 их наяд 700 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани “БлэкРок” гэхэд Америкийн таван компани тутмын нэгд хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 2610 компанид таваас дээшхувийн хувьцааэзэмшдэг. Өмчлөлийн бүтцийн хувьд энэ бол аварга тоо юм. Энэ тоо баримт бидэнд юу хэлж байнавэ?!!  Эндээс бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагаа харах хэрэгтэй.

БОДЛОГОД СУУРИЛАСАН ХУВЬЧЛАЛ

Хувьчлалын гурав дахь давалгаа явуулахаар төрөөс хувьчлах аж ахуйн нэгжүүдийг жагсаалт гаргасан. Эдгээрт МИАТ, Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Төрийн банк, Цахилгаан станцууд, Эрдэнэт–Булганыцахилгаан түгээх сүлжээ, Багануур–Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Шивээ овоо, Багануурын нүүрснийуурхай зэрэг нийтийн эрх ашигт хүчтэй нөлөөлөх олон үйлдвэр, газрууд багтжээ. Цахилгаан станц, цахилгаан түгээхсүлжээ зэрэг монополь салбарууд жагсаалтад багтаж байгаа нь ихээхэн болгоомжлол төрүүлж байна. Монопольсалбарт үл үзэгдэгч гар ажиллаад, эрүүл өрсөлдөөн үүсээд, нийтийн сайн сайханд аандаа үйлчилнэ гэж бодож байнауу?! Бүгдээрээ одоо ийм гэнэн сэтгэхээ больцгооё. Монголоос өөр монополь салбараа хувьчлал нэрээр цөөн хэдэнхүний гарт өгчихдөг улс дэлхийд байхгүй. Хувьчлахдаа тулбал нийтийн эрх ашигт хохиролгүй хувилбарыг сонгодог. Тэрбол институцийн хөрөнгө оруулагчид.  Институцийн хөрөнгө оруулагчид биднийг нэг бол төрийн мэдэлд байх, үгүй болцөөн гэр бүлийн гарт орох гэсэн бидний хүсээгүй сонголтоос гаргах болно.

Манай дарга нар “Хөрөнгийн биржээр дамжуулж ард түмэндээ нээлттэй хувьчилна” гэж ярих боллоо. Энэ гоёсонсогдож байна. Гэхдээ энэ бол мөнгөтэй нь ав гэсэн үг. Өмнө явуулж байсан хувьчлалуудаас агуулгын хувьд дээрдэхюмгүй. Энэ зарчимаар хувьчлал явуулбал нөгөөх л нийгмийн хэт хөрөнгөжсөн цөөнхид үндэсний том үйлдвэр газруудочих нь тодорхой. Тиймээс Монголын төр энэ удаад агуулгын хувьд тэс өөр хувьчлал явуулах шаардлагатай.  Чинээлэгдундаж давхаргыг бий болгоно гэж тунхагладаг Монгол төр үндэсний том үйлдвэр газруудаа дундаж давхарга эзэмшихбололцоогоор хангахёстой. Үүний тулд  хувьчлах шалгуураа өөрчил. Мөнгө биш олон нийтийн оролцоог хувьчлахүндсэн шалгуур болго.Хэдэн төгрөг ахиу олохын тулд биш хувьчлалаар дамжуулж эдийн засагт олон нийтийн оролцоогхангах, зах зээлд эрүүл өрсөлдөөн авч ирэхэд Монол төрийн бодлого чиглэгдэх учиртай.

Төрийн банк бол Хаан банктай өрсөлдөхүйц Монгол даяар салбартай санхүүгийн асар том дэд бүтэц. Энэ банкыгхөрөнгө оруулалтын сангуудад өгөөд жинхэнэ АРД ТҮМНИЙ банк болгож болно. Тэгвэл банкны бугшсан салбарт эрүүлөрсөлдөөн авчирахгүй юу?! Иргэд, баялаг бүтээгч нар өөрсдийн банктай болсоноор мөнгө хүүлэлтэд цэг тавихчадахгүй гэж үү?!

Хэрэглэгчдээ бухим­дуулдаг “Мобиком”, “Юнител”-тэй өрсөл­дүүлэхээр “Монголын цахилгаан холбоо” компанийг; “Сансар”, “Ддиш, ”“Юнивишн”-тэй өрсөлдүүлэхээр “Мэдээлэл Холбооны сүлжээ” компанийг хөрөнгө оруулалтынсангуудаар дамжуулж ард түмэндээөгч яагаад болохгүй гэж?! Хэрэглэгчдэд тулгалт биш бодит сонголт хэрэгтэй.

Дайны эрсдэлийн сангийн хэрэг зэрэг олон тэрбум төгрөгийн  хулгай, луйвар үүр болсон “МИАТ” компанийг  яагаадинституцийн хөрөнгө оруулагчдад өгч, жинхэнэ ҮНДЭСНИЙ агаарын тээвэрлэгч болгож болохгүй гэж? Тэгвэл “МИАТ” тойрсон хэзээ ч зогсохгүй хулгай, луйвраас салж, иргэд хямд зардлаар зорчихгүй юу ?!

Дулаан, цахилгааны станцууд алдагдлын үүр боллоо, төрөөс авсан татаас нь ахиад нэг, хоёр цахилгаан станц барих  мөнгөтэй тэнцлээ гэж шүүмжлэгддэг. Энэ үнэн. Гэхдээ тэглээ гээд хувьчлал нэрээр цөөн хэдэн хүний гарт орвол төрдбайснаасаа илүү нийтийн эрх ашигт хохиролтой. Өнгөрсөн түүхээ санацгаа!!! ДЦС–уудаа авилгалаас ч хол байлгая, цөөн хэдэн хүний гарт ч өгөхгүй байя гэвэл институцийн хөрөнгө оруулагчдаар дамжуулж ард түмэндээ өг. Ингэснээртөрд ч тээргүй, иргэдэд ч дарамтгүй байх бус уу?

Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур”, “Шивээ овоо”-гын уурхайнууд байршил, дэд бүтэц, нөөцийн хувьд монополь биш гэж үү?!  Энд нийтийн эрх ашиг яригдахгүй юу?! Төр шатахуун импортлогчидтой яажноцолдож байна. Үүнээс ч долоон дор нөхцөл байдал үүсэхгүй юу?! Авилгалд идэгдсэн нийгэмд төр муу менежер гэдэгүнэн. Тэгвэл институцийн хөрөнгө оруулагчдаар дамжуулж, ард түмэнд сайн менежер байх боломжийг олго.

Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг бол жирийн иргэд даатгалын гэрээгээрээ, тэтгэврийн дансаараа, хуримтлуулсан багахан хөрөнгөөрөө үндэсний үйлдвэр, компаниудын хувьцааг эзэмшиж, компаний засаглалдоролцож, баялгаас хувь хүртдэг нийгэм юм. Хөрөнгө оруулагч үндэстэн болохын тулд бүгдээрээ институцийн хүчирхэгхөрөнгө оруулагчид болцгооё.

 

SHARE