Жорж Сорос биткойныг санхүүгийн хөөс бөгөөд луйвар гэжээ

Дэлхийн шилдэг санхүүчдийн нэг, тэрбумтан Жорж Сорос Швейцарийн Давос хотноо болж буй Олон улсын эдийн засгийн форумын үеэр мэдэгдэхдээ, “Биткойн мэтийн криптовалютууд бүгд зүгээр л санхүүгийн хөөс. Биткойн бол валют биш. Валют гэдэг чинь хуримтлалын найдвартай арга хэрэгсэл болохоос өдрийн дотор ханш нь 25 хувиар савладаг зүйл биш. Криптовалют бол хүмүүс буруу, дутуу ойлгосныг ашигласан энгийн луйвар” гэж хатуухан хэлжээ.

Үүнээс өмнө, энэ сарын 10-нд 87.3 тэрбум ам. Доллартай дэлхийн толгой баячуудын нэг, шилдэг хөрөнгө оруулагч Воррен Баффет ярихдаа, “Би нэг ч криптовалют худалдаж авахгүй. Криптовалютууд бүгд муугаар төгсөх биз ээ” гэсэн юм.

Жорж Сорос, Воррен Баффет нартай ижил бодолтойгоо эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Йелийн их сургуулийн профессор Роберт Шиллер, Европын үнэт цаасны зах зээлийн хяналтын албаны дарга Стивен Мейжор нар мөн илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE