Мерил Стрип “Оскар”-т 21 дэх удаагаа нэр дэвшжээ

Холливудын 68 настай од Мерил Стрип АНУ-ын кино академийн “Оскар”-ын шагналд 21 дэх удаагаа нэр дэвшжээ. “Оскар”-ын түүхэнд жүжигчний номинацид ийм олон удаа нэр дэвшиж байсан хүн үгүй аж.

Мерил Стрип “Мэдээ” (“The Post”) кинонд АНУ-ын нөлөө бүхий “Washington Post” сонины анхны эмэгтэй Ерөнхий эрхлэгч Катрин Грэмийн дүрийг бүтээн ийнхүү шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид “Оскар”-ын дөрөв дэх баримлынхаа төлөө өрсөлдөхөөр болжээ.

Алдарт жүжигчин эмэгтэй урьд нь гурван удаа (“Крамер Крамерын эсрэг”-1980, “Софигийн сонголт”-1983, “Төмөр хатагтай”-2012) “Оскар”-ын шагнал гардаж байсан билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE