“Сталины үхэл” киног ОХУ-д гаргахыг хоригложээ

ОХУ-ын Соёлын яам тус улсын кинотеатруудад Английн “Сталины үхэл” инээдмийн киног гаргахыг хоригложээ. Энэ шийдвэрийн талаар “Сталины үхэл” киноны найруулагч Армандо Ианнуччи “The Guardian” сонины сурвалжлагчид ярихдаа, “Уг нь ОХУ-ын иргэд, үүний дотор сэтгүүлчдэд киногоо үзүүлж сонирхуулахад бүгд л ам сайтай байсан юм. Тэд, “Хэдий инээдтэй ч үнэндээ тийм л байсан” гэж байв. Иймд бид киногоо ОХУ-ын үзэгчдэд хүргэж чадна гэдэгт найдсаар байна” гэжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE