Рэп дуучин 50 Cent цомгоо биткойноор худалдсанаар 18 дахин их ашиг олжээ

50 Cent нэрээр алдаршсан АНУ-ын рэп дуучин Куртис Жеймс Жексон III 2014 онд гаргасан “Animal Ambition” цомгоо бодит мөнгөнөөс гадна биткойн криптовалютаар худалджээ. “Animal Ambition” цомгийн биткойноор худалдсан хэмжээ тухайн үеийн ханшаар 400 мянган ам.долларт хүрсэн аж. Гэвч 50 Cent биткойноо худалдалгүй өнөөг хүрчээ.

2015 онд 20 сая ам.долларын хөрөнгөтэй үлдсэн тэрээр 36 сая ам.долларт хүрсэн өрөө төлөх чадваргүй болсноо мэдэгдээд дампуурснаа зарлаж байсан юм. Харин үүнээс хоёр жилийн дараа өрөө бүрэн төлж дөнгөсөн билээ.

Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн дотор биткойны ханш огцом өссөнөөр 400 мянган ам.долларт хүрч байсан түүний биткойны хуримтлал өдгөө 18 дахин их буюу долоон сая гаруй ам.доллараар үнэлэгдэх болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE