Хоршоолсон банк ба санхүүгийн сектор

Эдийн засагч Г.Энхнаст    

Монголчууд банкууддаа сэтгэл дундуур байна.Зээлийн өндөр хүү, валютын ханшийн зохиомол савлагаа, элдэв шимтгэл нэртэй шулаанууд, хүний эрх зөрчсөн дээрэнгүй үйлдлүүдзэрэг банкуудад дургүйцэх олон шалтгаан бий. Зах зээлд шилжээд 26 жил боллоо. Байдал ер дээрдсэнгүй. Жилийн 20-30 хувийн хүү гэдэг бол шууд хэлэхэд мөлжлөг юм. Бизнесүүд иймөндөр хүүтэй зээл аваад өсч, томроно гэдэг үнэхээр хүнд даваа. Харин ч манай бизнесийнхэн энэ хүнд давааг тэсэн гарч, Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрсээр байна. Банкны системийн бугшмал байдлаас үүдэх хор уршиг нь зөвхөн тэдэнд хүүлүүлсэн мөнгөөр хэмжигдэхгүй. Харин алдагдсан боломжийн өртөгөөр хэмжигдэнэ. Хямд зээлээр тэжээгдэн өсч томрох байсан бизнесүүд, тэдгээрээс бий болох баялаг, ажлын байрууд гэх мэтхамгийн том хохирол нь үндэстэний алдагдсан боломж юм.

Банкны бугшмал салбарт шинэчлэлийн салхи оруулахгүйгээр бид өндөр өсөлт, тогтвортой хөгжлийн талаар мөрөөдөлтгүй. Тиймээс шинэчлэл зайлшгүй. Шинэчлэл нь банкны мөнгө хүүлэх системийг халж, банкуудыг бага хүүтэй зээлээр эдийн засгаа тэтгэдэг тогтолцоо руу шилжүүлэхэд чиглэгдэх ёстой. Энэ нийтлэлдээ банкны шинэчлэлийг илүү өргөн хүрээтэй харахад тустай  байж чадах нэгэн загварыг танилцуулахыг зорилоо. Энэбол хоршоолсон банкны загвар юм. Энэ нийтлэлээр хоршоолсон банкныбүтэц, мөн чанарыг шинжлэхээс илүүтэй, дэлхийн улс орнуудад энэ загвар хэрхэн хөгжиж байгааг харуулахыг чухалчиллаа. Юун түрүүн бидэнд итгэл үнэмшил хэрэгтэй. Хий хоосон, үл бүтэх зүйл ярилцаагүй гэдгээ мэдэх нь маш чухал. Хэрэглэгчдийн хоршооллын загвар нь санхүүгийн секторторон сууцны нийгэмлэг,хадгаламж зээлийн хоршоо, хоршоолсон банк гэсэн гурван хэлбэрээр хөгжиж байна.

ОРОН СУУЦНЫ НИЙГЭМЛЭГ

Орон сууцны нийгэмлэг бол хэрэглэгчдийн хоршооллын нэг төрөлюм. Энэ загвар Их Британи, Ирланд, Австрали, Шинэ зеланд зэрэг Хамтын нөхөрлөлийн (Commonwealth) цөөн хэдэн орнуудад хөгжиж байна. Мөнгөн хуримтлалыг дэмжих, баталгаагүй бизнесийн зээл өгөхөөс илүүтэй гишүүддээ моргэйжийн зээл олгох зорилготой. Мөнгө зээлдэгч, зээлүүлэгч нь хоюул нийгэмлэгийн гишүүн байдаг ба “нэг гишүүн – нэг санал” гэсэн хоршооллын гол зарчмаар захирлууд, төлөөлөгчдийг томилж, бодлого шийдвэрээ гаргадаг. Орон сууцны нийгэмлэгүүд нь данс нээх, гүйлгээ хийх, зээлийн карт гаргах, хувийн зээл олгох зэрэг банкны олон төрлийн үйчилгээ давхар үзүүлдэг. Мөн моргэйжийн зээлийг санхүүжүүлэхийн тулд гадны эх үүсвэрээс санхүүжилт авах, бонд гаргах, мөнгөний зах зээлд оролцох эрхтэй байдаг.

Их Британи:Building Societies Associationбол 480 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том орон сууцны нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь 48 орон сууцны гишүүн нийгэмлэгээс бүрддэг ба нийт 44 мянган ажиллагсадтай, 1550 салбартайсанхүүгийн аварга групп юм.  Тус группыг 20 сая зээлдэгчид нь өмчилдөг ба Их Британий нийт хадгаламжийн 18 хувийг төвлөрүүлж, нийт моргэйжийн зээлийн 21 хувийг хүргэж байна.

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО

Хадгаламжзээлийнхоршоо (ХЗХ) бол хэрэглэгчдийн хоршооллын нэг төрөл юм. Иргэдийн мөнгөн хуримтлалыг дэмжиж, хадгаламж үүсгэж, гишүүддээ боломжийн хүүтэй мөнгө зээлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготойсанхүүгийнбайгууллага. ХЗХ нь зөвхөн гишүүддээ үйлчилдэг, өөрсдийнхөө санхүүгийн хэрэгцээг хангахыг зорьдог. Иймээс ихэнхи орнуудад ХЗХ-н үйл ажиллагааг ашгийн бус үйл ажиллагаа гэж үзэж татвараас чөлөөлдөг.

Дэлхийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Зөвлөлөөс гаргасан2014 оны тоо баримтад дурдсанаар өнөөдөр дэлхийн зургаан тивийн 105 оронд 57 мянган ХЗХ байгаа ба217 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Тэдгээрийн нийт хөрөнгө 1.8 их наяд доллар байна. Энэ ерөнхий мэдээллийг бүс нутгуудаар задалж харвал ХЗХ-ын хөгжлийн ялгаа, санхүүгийн салбарт эзлэх байр суурь ямар байгааг олж харах болно.

Африк.Тэрбум гаруй хүн амтай энэ тивд19 сая хүн ХЗХ-ны гишүүн байна.Того (29%), Сенегал(24%), Бенин (23%), Руанда (23%), Кени (21%) улсууднасанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна. Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс Тогод 39 дахин, Сенегалд 9 дахин, Бенинд 14 дахин, Кенид6 дахинбага байна.

Ази. Дөрвөн тэрбум хүн амтайэнэтивд ердөө 44 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Өмнөд Солонгос (16%), Тайланд (8%), Филиппин (8%), Шри Ланк (7%), Балба (6%)насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна.Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс Өмнөд Солонгост 37 дахин, Тайландад 10 дахин, Филиппинд 130 дахин, Шри Ланкит 400 дахин, Балбад 32 дахин бага байна.

Латин америк.Энэ бүс нутгийн 30сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна.Эквадор (47%), Уругвай (37%), Гондурас (17%), Коста Рика (17%), Гватемал (16%) насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна.Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс  Эквадорт 3 дахин,  Уругвайд 12 дахин, Гондураст 23 дахин, Коста Рикад  8 дахин, Гватемалд 38 дахин бага байна.

Далайн орнууд.Дөчин сая хүн амтай энэ бүс нутагт 5 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Австрали (30%), Шинэ Зеланд (6%), Папуа Шинэ Гвиней (6%)насанд хүрсэн хүн амд эзлэх гишүүдийн тоогоор тэргүүлж байна.Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөсАвстралид 45 дахин,  Шинэ Зеландад 46 дахин, Папуа Шинэ Гвинейд16 дахин бага  байна.

Европ. Буурал тивд ердөө 8.2 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Насанд хүрсэн амд эзлэх гишүүдийн тоогоор Ирланд(75%) тасархай тэргүүлж,Польш(8%), Литв(6%), Молдав (5%), Украйн (2.6%)улсууд удаалж байна.Харин ХЗХ-ын хөрөнгө банкуудын хөрөнгөөс  Ирландад 61 дахин,  Польшт 11 дахин, Литвад 41 дахин, Молдавт  152 дахин, Украйнд 440 дахин бага  байна.

Хойд америк.Энэ бүс нутагт 111 сая хүн ХЗХ-ын гишүүн байгаа нь дэлхийн ХЗХ-ынгишүүдийн 51 хувь юм. Энэ бүс нутгийн ХЗХ-ын нийт хөрөнгө 1,42 их наяд доллар байгаа нь дэлхийн ХЗХ-ын нийт хөрөнгийн 80 хувь болж байна. Эндээс АНУ, Канад улсууд дэлхийн хадгаламж зээлийн хоршоодын цөм нь гэж хэлж болохоор байна.

АНУ-д 101 сая хүн ХЗХ-ы гишүүн байна. Америкийн ХЗХ-ын нийт хөрөнгө 1.14 их наяд доллар байгаа нь ДНБ-ий 6.3%-тай тэнцэж байна. Гэсэн энэ нь  банкны нийт хөрөнгөөс даруй 14 дахин бага юм. Канадад 10 сая хүн ХЗХ-ы гишүүн байна.Канадын ХЗХ-ын хөрөнгө 283 тэрбум доллар буюу ДНБ-ий 17%-тай тэнцэж байна. Энэ маш өндөр үзүүлэлт хэдий ч ХЗХ-ын нийт хөрөнгөбанкны нийт хөрөнгөөсдаруй 13 дахин бага юм.

Монгол. Манай улсад нийт 38 мянган гишүүнтэй 254хадгаламж зээлийн хоршоо байна. 2015 ондХЗХ-ын нийт хөрөнгөДНБ-ий 0.3 хувьтай тэнцүү байгаа ба банкны нийт хөрөнгөөс 397 дахин бага юм.

Энд анхаарал татсан зүйл бол  Франц, Герман, Скандиновын орнууд зэрэг нийгмийн ардчилал өндөр хөгжсөн баруун европийн орнуудад ХЗХ огт хөгжөөгүй хэрэг үү ?!! Энэ дараагын хэсгээс тодорхой болно.

ХОРШООЛСОН БАНК

Хэрэглэгчдийн хоршоолол санхүүгийн салбарт хөгжлийнхөө дараагын шатанд гарсан нь хоршоолсон банкны загвар байлаа. Ийм загварт шилжсэнээр хоршоолсон банк  ХЗХ-ныорж чаддаггүй мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл  зэрэг санхүүгийн бусад зах зээлд нэвтэрч, үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулах боломж бүрдсэн. 2014 оны байдлаар Европын хоршоолсон банкуудын холбооны гишүүн банкуудын нийт хөрөнгө 4 их наяд доллар байна. Энэ нь европын нийт хадгаламжийн 17 хувь юм.Дэлхийд хоршоолсон банкны хөгжлөөр Франц, Недерланд, Финлянд, Австри, Итали, Кипр, Герман, Швейцари, Япон гэсэн 10 орон тэргүүлж байна.

Франц:Энэ оронд хоршоолсон банкны загвар хамгийн амжилттай хөгжиж байна. “Credit Agricole”,BPCE, Credit Mutuelболхоршоолсон аварга банкуудбөгөөдФранцынтоп- 5 банкны хоёр, гурав, тавд эрэмбэлэгддэг. Эдгээр гурван банкыг 24 сая үйлчлүүлэгч нь эзэмшдэг бөгөөд Францыннийтхадгаламжийн 60 хувийг төвлөрүүлж,нийт зээлийн 59 хувийг үзүүлж байна.

Недерланд:Rabobank”хоршоолсон банк бол Недерландын хоёр дох том банк бөгөөд хоёр сая гаруй үйлчилүүлэгчийнхээ мэдэлд байдаг. Тус банк нь Недерландын нийт хадгаламжийн 43 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 26 хувийг дангаараа үзүүлдэг. “Рабобанк” нь 152 орон нутгийн банк ба толгой банкгэсэн хоёр түвшинт группын бүтцээр зохион байгуулагдсан. Толгой банк (“Рабобанк Недерланд”)нь корпорацийн загвартай ба  хөрөнгө оруулалтын сан,  даатгал, лийзинг, моргэйж, үл хөдлөххөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Финлянд:OP Financial Groupбол Финляндын хамгийн том санхүүгийн байгууллага бөгөөд 1.4 саяүйлчлүүлэгч өмчилдөг. Тус группФинляндын нийт хадгаламжийн 37 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 37 хувийг дангаар үзүүлж байна. Тус групп нь банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан гэсэн гурван үндсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Австри:RaiffeisenZentral Bank бол Австрийн  хамгийн том банк бөгөөд 2.4саяүйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус банк Австрийн нийт хадгаламжийн 37 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 33 хувийг үзүүлж байна.

Дани:Nykredit Holdingбол Данийн хамгийн том санхүүгийн группийннэг бөгөөд 300 мянган үйлчлүүлэгч нь өмчилдөг. Энэ аварга групп нь банк, моргэйж, даатгал, хөрөнгө оруулалт, үл хөдлөххөрөнгө, брокер, лийзинг, хөрөнгийн менежментийн салбартүйл ажиллагаа явуулдаг. Тус группийн нэг салбар “Totalkredit” нь Данийн моргэйжийн зээлийн 41.5 хувийг үзүүлдэг. Харин тус группын өөр нэг салбар “Nykredit bank”  банкны зээлийн 31 хувийг үзүүлж, нийт хадгаламжийн 6 хувийг төвлөрүүлж байна. “Nykredit bank”  бол Данийн хоёрдох том банк.

 

Итали:Credito Cooperativo”, “Хоршоолсон банкуудын үндэсний холбоо”гэсэн хоёр том үндэсний холбоо банкны үйл ажиллагаа явуулдаг. Италийн онцлог бол хоорондоо маш сул хамаарал бүхий бие даан үйл ажиллагаа явуулдаг олон жижиг хоршоолсон банкуудаас бүрдэх холбооны бүтэцтэй байдаг. Credito Cooperativo” 1.2 сая гишүүн бүхий 364 хоршоолсон банкаас  бүрддэг.Харин “Хоршоолсон банкуудын үндэсний холбоо”1.4 сая гишүүн бүхий 63 хоршоолсон банкаас бүрддэг.Энэ хоёр том холбоо Италийн нийт хувийн хадгаламжийн 34 хувь, нийт зээлийн 33 хувийг  үзүүлдэг.

Кипр: “The Cooperative Central Bankбол Киприйнхамгийн том банк бөгөөд600 мянган үйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус банк Киприйн нийт хадгаламжийн 29 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 28 хувийг дангаараа үзүүлдэг.

Герман:DZ BankболГерманы дөрөв дэх том банк бөгөөд 18саяүйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус банк Германы нийт хадгаламжийн 25 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 25 хувийг дангаараа үзүүлдэг. Мөн Германы хамгийн том гурван хөрөнгө оруулалтын компаний нэг “Union Investment(86 тэрбум еврогын хөрөнгөтэй) тус банкны мэдэлд бий.Хоршоолсонбанкхөрөнгийнзахзээлдтомтоглогчболж байгаа нэг баримт энэ байна.

 

Швейцари:Хүчирхэгхувийн банкны системтэй энэ оронд хоршоолсон банкны систем чухал байр суурь эзэлдэг нь анхаарал татдаг.“Raiffeisen Groupбол Швейцарийн гурав дахь (UBS, Credit Suisse банкуудындараа) том банк  бөгөөд 1.8саяүйлчлүүлэгч нь өмчилдөг. Мөн “Мигросбанк” бол Мигросын Группын салбар бөгөөд Швейцарийн 8 дахь том банк юм. Энэ хоёр хоршоолсон банк Швейцарийн нийт хадгаламжийн 19 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 16 хувийг үзүүлдэг.

Япон:Norinchukinхоршоолсон банк  бол Японы дөрөв дэх том банк бөгөөд дэлхийд 29-т эрэмбэлэгддэг. Norinchukinбанкыг Японы ХАА-н хоршоодын нийгэмлэг, Японы загасны аж ахуйн хоршоодын нийгэмлэг, Японы ойн аж ахуйн хоршоодын нийгэмлэг өөрсдийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд зорилгоор хамтран байгуулсан. Тусбанкийг 4.6 сая үйлчлүүлэгч нь өмчилдэг ба Японы дотоодын хадгаламжийн 10.6 хувийг төвлөрүүлдэг.Norinchukin нь мөн Японы хамгийн том хөрөнгө оруулалчдын нэг юм. Тухайлбал Японы хамгийн том хэдж сан тус банкны мэдэлд байдаг.

Дээрхи орнуудаас гадна Канад, Люксембүрг, Морокко, Кенид хоршоолсон банкууд чухал байр суурь эзэлдэг.Канадын франц хэл, соёлын өлгий Кюбек мужид Desjardins Groupхоршоолсон группмужийнхаа нийт хадгаламжийн  43 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 30 хувийг хангадаг. Тус санхүүгийн группийг 4.5 сая үйлчлүүлэгчид нь эзэмшдэг. “Banque du Maroc” хоршоолсон банк бол Мороккогын хоёрдох том банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 28%-ийг төвлөрүүлдэг. “The cooperative banks of Kenya хоршоолсон банк бол Кенийн тав дахь том банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 30 хувийг төвлөрүүлдэг. Тус банк нээлттэй хувьцаат компани бөгөөд хувьцааны 64.56 хувийг Co-opholdings cooperative society limitedбайгууллагаэзэмшдэг. Энэ байгууллага 3,835 хоршоолсон нийгэмлэгээс бүрддэг ба 13 сая Кеничүүд эдгээр нийгэмлэгүүдээр дамжуулж тус банкны хамгийн том хувьцааг эзэмшдэг.

Хуучин социалист орнуудаас Польш, Унгар, Болгар улсуудадчамгүй амжилттай хөгжиж байна. Польшт 577 жижиг хоршоолсон  банк “Хоршоолсон Банкуудын Үндэсний Холбоо” (KZBS)хэмээх шүхэр байгууллагад нэгдэнбанкны үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ холбоо  нь 2,5 сая гишүүнтэй, улсынхаа хадгаламжийн 10 орчим хувийг төвлөрүүлдэг. Унгарт “Хадгаламжийн Хоршоодын Үндэсний Холбоо” гэх байгууллага 840 мянган гишүүнтэй ба улсынхаа хадгаламжийн 9 хувийг төвлөрүүлдэг.Central Cooperative Bankхоршоолсонбанкбол Болгарын найм дахь банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 6 орчим хувийг төвлөрүүлдэг. Польш, Унгарын хоршоолсон банкууд Италийн загвартай төстэй байгаа бол Болгарын хоршоолсон банк Недерланд, Данийн корпорацийн загварыг агуулсан байдаг.

ДҮГНЭЛТ

Дээр дурдсан тоо баримтуудаас дүгнэвэлХЗХ нь банкуудтай эн зэрэгцэж, өрсөлдөх чадваргүй нь харагдаж байна. Тиймээс ХЗХ бол бидний үлгэр авах хөгжлийн загвар байж чадахгүй. Харин хоршоолсон банкны загварыг судалж, хөгжүүлбэл бидэнд илүү үр дүнтэй, ирээдүйтэй харагдаж байна.

Банкны салбар бугшмал байгаа цаад шалтгааныгби банкны өмчлөлтэйхолбон үздэг. Манайд арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд бүгд цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд байдаг. Монголд нийтийн өмчлөлтэй нэг ч банк байхгүй.Банкууд тооны хувьд олон ч зах зээлд жинтэй нөлөө үзүүлж чадах гурав, дөрвөн банк л бий. Том тоглогчид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй үгсэн хуйвалдаж ашиг сонирхолоо хадгалж үлдэхийг илүүд үзнэ. Энэ нь тэдэнд хамаагүй ашигтай.

Банкуудыг бодитой өрсөлдөөнд оруулах нь манай үндэсний эрх ашиг юм. Банкны шинэчлэл үүнд чиглэх ёстой. Үгсэн хуйвалддаггүй, нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг том банктай болбол банкуудыг бодит өрсөлдөөнд хүссэн, хүсээгүй оруулах орох болно. Бидэнд ийм банктай болох хоёр арга зам байна.

Нэгдүгээр арга зам нь хэдэн арваас хэдэн зуун мянган иргэдийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж банкны хувьцааны дийлэнхи хувийг худалдаж авах, эсвэл шинээр банк байгуулах. Ч.Ганхуягын санаачилсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” төсөл бол хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж нийтээрээхэрхэн өмчилж болохыг харуулсан маш сайн жишээ болсон. Энэ сэдвээр тусад нь нэг нийтлэл бичиж илүү тодорхой таницуулах болно.

Хоёр дахь арга зам нь хоршоолсон банк байгуулах. Энэ бол төрийн биш, бас хувийн биш нийтийн өмчлөлийн гуравдагч загварюм. Недерланд, Данийн хоршоолсон банкууд шигкорпорацийн бүтэц бүхий хоршоолсон  банктай болбол Монгол Улсаараа гурван саяулаа хожих болно.

Эх сурвалж: news1.mn

SHARE