ОХУ АНУ-д 106 тэрбум доллар зээлдүүлжээ

Б.Сансар

АНУ-ын Сангийн яам мэдээлэхдээ, ОХУ АНУ-ын Засгийн газрын 106 тэрбум ам.доллартай тэнцэх өрийн бичиг худалдан аваад байгаа ажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад манай хойд их хөршийн эзэмшдэг АНУ-ын өрийн бичиг даруй 22 хувиар өсчээ.

Ингэснээр, ОХУ АНУ-д зээлдүүлсэн хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 15-д бичигдэх болжээ. Энэхүү жагсаалтын нэгд БНХАУ (1.117 их наяд ам.доллар), хоёрт Япон (1.084 их наяд ам.доллар), гуравт Ирланд (328 ам.доллар) ордог юм байна.

SHARE