Нэгдүгээр сарын монгол зурхай

 

Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

 

Эл сар билгийн тооллын өвлийн дунд сарын 14-нээс өвлийн адаг сарын 16 хүртэл үргэлжлэнэ. Энэ сарын 26 балжинням, 13, 26 дашням, 3 модон хохимой, 9 тэрсүүд өдөр болно. Эл сард билгийн хүчин төгсч, усан махбод дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл нуугдаж, шар ус ба хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотогш нуугдаж, усны орон бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучилын дуун мэт зөөлөн удаан лугшна. Дэлүүгээ энхрийлэх цаг. Сарын сүүлийн  14 хоногт шороон махбода дэлгэрэхийн эрхээр шороон махбодын орон болсон дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшна. Элгээ энхрийлэх цаг. 5-ны өдрийн  18 цаг 24 минутад Бага хүйтэн болох, 20-ны  11 цаг  33 минутад Их хүйтэн болох улирал эхлэнэ. Бага хүйтэн. Хүйтэн уур амьсгал хуримталж удсаар хахир хүйтэн болох юм. Бага хүйтэн гэдэг нь уур амьсгал бас хахир хүйтний туйлд хүрээгүй гэснийг илтгэж байгаа юм. Наран шар замын 285 хэмд байх үе юм. Үүнийг бас өчүүхэн хүйтэн болох ч гэдэг. Хүйтний эрч ихэд нэмэгднэ. Байгалийн хэмнэл нь шаазгай үүрээ засч, гургуул дуугарч эхлэнэ. Энэ үед бод мал хээл хаях гэм буй тул хэвтэрийг дулаалж, бууцанд үнс тэргүүтнийг хийж аль болох дулаан, зөөлөн болгох ажлыг хийдэг уламжлалтай. Есийн тэнгэр уруу царайлна гэж малчин ардууд хэлэлцдэг. Их хүйтэн. Уур амьсгал хүйтрээд туйлдаа хүрснийг хэлж байна. Наран шар замын 300 хэмд нэг жил дахь хамгийн хүйтэн улирал болох юм. Хүйтний эрч туйлдаа хүрч, малын хамар хөлдөж цус гардаг тул энэ үед малдаа давс долоолгодог уламжлалтай. Дөрвөн есийн үед таарах ба дөрвөн есд ган уур хага хөлдөнө гэж байдаг билээ.

Өвлийн туйлаас эхлэх есний тоолол. “Өвлийн туйлаас эхлэх есний тоолол”-ыг бас “Өвлийн есөн ес” гэж нэрлэх бөгөөд энэ нь манай улсын өвлийн улирлын уур амьсгалын хувиралтыг тусгадаг. Ердөө өвлийн туйлын тэрхүү өдрөөс эхлэж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “Нэгэн ес”, “Хоёр ес” гэх мэтээр “Есөн ес” хүртэл тоолдог. Умард орны “Өвлийн есөн есийн тоолол” нь даруй “Нэг ес”, “Хоёр есд” цутгасан ес үл урсмуй. “Гурван ес”, “Дөрвөн ес”-д ахар чулуу хөлдөн хагармуй. Гунын эвэр хуга хөлдмүй. Таван ес 45 өдөрт огторгуйд жигүүртэн халин нисмүй. Зургаан ес 54 өдөрт замбаас соргог сэрвээ гармуй. Долоон ес 63 өдөрт замд явахуйд хувцасны энгэрээ тайлмуй. Найман ес 72 өдөрт шар нохой нь сүүдэр газарт хэвтмүй. Есөн ес 81 өдөрт анжис нарнаа хамт гармуй гэдэг. Өвлийн туйл болох өдрийг шинжихүй ёс. Эл өдөр хөх өдөр тохиовол ирэх жил ган болохын нигууртай. Хар, харагчин өдөр тохиовол жил ирэх жил хур ус сайн болно. Үүнээс хойш (Өвлийн нар буцахаас) гурав дахь өдөр нь хара, харагчин бол их гантай болно. Дөрөв дэх өдөр нь хар, харагчин өдөр тохиовол үр тарианы язгуур боловсрох нь сайн. Тавь дахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол ус мөрний усан татрана. Зургаадахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол ус мөрний ус элбэгжинэ. Долоо дахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол ус мөрөн хальмуй. Наймдахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол их далайн усан хальмуй. Ес дэхь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол их халуун болно. Арав, арван нэг, арван хоёр дахь өдөр нь хар, харагчин өдөр тохиовол таван тарианы язгуур боловсрох хүчир. Хэрвээ өвлийн наран буцахуй улирал эхлэх өдөр их салхитай хийгээд их хүйтэн байваас дараа жилийн үрийн шим машид сайн. Дорноос салхи гарваас хүмүүн өвчин болоод үхэр ихээр үхмүй. Өмнөөс салиалбал үр чухаг болоод төмс сайн. Өрнөөс салхилбал жил сайн, хүмүүн амгалан. Умраас хөх өнгөт үүл гарвал дараа жилийн үр сайн, улаан өнгөт үүл гарвал гангийн шинж, хар өнгөт үүл гарваас хур усан их, цагаан үүл гарваас хүмүүн өвчин болох ба шар үүл гарваас шаврын үйлнээ өлзийтэй хэмээн зурхайн голд номлосон буй.

 

 

12 жилтний төөрөг нь өмнөх сар мэт ээ.

Хулгана жилтэн. 1984, 1924 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1996 оны эмэгтэйчүүд, 1948 оны эрчүүд, 1972оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1984 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1960, оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1972, 1960 оны эмэгтэйчүүд болон 1924, 1936 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1984 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 16, 24, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Үхэр жилтэн. 1985, 1961 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1973 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна 1997 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1937 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1961 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13, 17; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Бар жилтэн. 1950 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1998 оныхон болон 1914 оны эрчүүд, 1938, 1962 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1998 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1998, 1986 оны эмэгтэйчүүд болон 1974 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 2, 6, 14, 18, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Туулай жилтэн. 1999 оны эрчүүд болон 1975 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1939 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1999 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1999, 1987 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 15, 27, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Луу жилтэн. 1976, 2000 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1964 оны нийт хүмүүс тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 2000, 1952 оны эмэгтэйчүүд, 1940 оны эрчүүд, 1976 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 2000 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 2000, 1988 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1952 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 16, 20, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Могой жилтэн. 1941 оны эрчүүд, 2001 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1989 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1953 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1965 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1977 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1989, 1929 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1953 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 21, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

Морь жилтэн. 1942 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1966 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1978, 1954 оны эмэгтэйчүүд 1966 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1978 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1990 оныхон болон 1954 оны эрчүүд, 1990 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1918 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.

Хонь жилтэн. 1991 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1991, 1979 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1967 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1955, 1979, 1943 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1955, 1943 оны эмэгтэйчүүд болон 1967 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1967 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 19, 23, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Бич жилтэн. 1980, 1992 оны эхмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1968 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1968 оныхон 1956 оны эрчүүд, 1944 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1944 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 12, 20, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

Тахиа жилтэн. 1993 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1981 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1957 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1969, 1933 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1969, 1945 оны эмэгтэйчүүд болон 1993 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 13, 21, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

Нохой жилтэн. 1994, 1982, 1970 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1994 оны нийт хүмүүс болон 1958 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1958, 1970 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1946 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Гахай жилтэн. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1923 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1947 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1959, 1971 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1971 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1995, 1983 оны эрчүүд болон 1959, 1971 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны эрчүүд болон 1947 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 15, 23; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна  тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын  2, 8, 14, 20, 26-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 3, 9, 15, 21, 27-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 4, 10, 16, 22, 28-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 5, 11, 17, 23, 29-ний бар, туулай, могой, бич, нохой, гахай, 6, 12, 18, 24, 30-ны луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 1, 7, 13, 19, 25, 31-ний өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар  яваар одогсод 8, 16, 24-нд зүүн урагш; 1, 9, 17, 25-нд баруун; 2, 10, 18, 26-нд баруун урагш; 3, 11, 19, 27-нд зүүн хойш; 4, 12, 20, 28-нд зүүн; 5, 13, 21, 29-нд баруун хойш; 6, 14, 22, 30-нд хойш; 7, 15, 23, 31-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

Ай сайн амгалан болтугай.

 

  7 12 21 27
Xулгана 1 3 1 1
Үхэр 5 2 5 5
Бар 7 1 7 7
Туулай 4 2 4 4
Луу 6 5 6 6
Могой 3 4 3 3
Морь 1 3 1 1
Хонь 5 2 5 5
Бич 7 1 7 7
Тахиа 4 2 4 4
Нохой 6 5 6 6
Гахай 3 4 3 3

 

 

  2 13 26 29
Xулгана 8 9 8 9
Үхэр 11 8 11 8
Бар 10 11 10 11
Туулай 9 10 9 10
Луу 11 8 11 8
Могой 10 11 10 11
Морь 8 9 8 9
Хонь 8 9 8 9
Бич 11 8 11 8
Тахиа 10 11 10 11
Нохой 9 10 9 10
Гахай 11 8 11 8

 

 

  11 25 30
Xулгана 12 13 13
Үхэр 15 14 14
Бар 12 15 15
Туулай 14 13 13
Луу 15 14 14
Могой 12 15 15
Морь 14 13 13
Хонь 12 15 15
Бич 14 13 13
Тахиа 15 14 14
Нохой 14 13 13
Гахай 12 15 15

 

 

  1 15 22
Xулгана 16 16 16
Үхэр 16 16 16
Бар 16 16 16
Туулай 16 16 16
Луу 16 16 16
Могой 16 16 16
Морь 16 16 16
Хонь 16 16 16
Бич 16 16 16
Тахиа 16 16 16
Нохой 16 16 16
Гахай 16 16 16

 

 

 

 

  17 19 28
Xулгана 17 18 17
Үхэр 19 20 19
Бар 21 17 21
Туулай 18 19 18
Луу 20 21 20
Могой 21 17 21
Морь 18 19 18
Хонь 18 19 18
Бич 20 21 20
Тахиа 17 18 17
Нохой 19 20 19
Гахай 21 17 21

 

 

  3 14 16 23
Xулгана 22 23 22 23
Үхэр 24 22 24 22
Бар 23 24 23 24
Туулай 22 23 22 23
Луу 24 22 24 22
Могой 23 24 23 24
Морь 24 22 24 22
Хонь 23 24 23 24
Бич 22 23 22 23
Тахиа 24 22 24 22
Нохой 23 24 23 24
Гахай 22 23 22 23

 

 

  4 9 18
Xулгана 25 26 25
Үхэр 26 25 26
Бар 25 26 25
Туулай 26 25 26
Луу 25 26 25
Могой 26 25 26
Морь 25 26 25
Хонь 26 25 26
Бич 25 26 25
Тахиа 25 26 25
Нохой 26 25 26
Гахай 25 26 25

 

 

  8 10 24
Xулгана 27 28 27
Үхэр 28 27 28
Бар 27 28 27
Туулай 28 27 28
Луу 27 28 27
Могой 28 27 28
Морь 27 28 27
Хонь 28 27 28
Бич 27 28 27
Тахиа 28 27 28
Нохой 27 28 27
Гахай 28 27 28

 

 

  5 6 31
Xулгана 29 30 29
Үхэр 30 29 30
Бар 29 30 29
Туулай 30 29 30
Луу 29 30 29
Могой 30 29 30
Морь 29 30 29
Хонь 30 29 30
Бич 29 30 29
Тахиа 30 29 30
Нохой 29 30 29
Гахай 30 29 30
SHARE