Худалдан авах ажиллагааны газрыг тусад нь гаргана

 

АН засаг барьж байхдаа бүтцийн өөрчлөлт нэлээдийг хийсэн. Үүний нэг нь Төрийн өмчийн хороог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болгож өөрчилсөн байдаг. Ингэж өөрчлөхдөө бие даасан агентлаг байсан Худалдан авах ажиллагааны газрыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд оруулсан юм. Тэгвэл Засгийн газар ойрын үед тус газраас Худалдан авах ажиллагааны газрыг салгаж, дахин бие даасан агентлаг болгохоор зэхээд байна. Ийм маягаар АН-ын хийсэн өөрчлөлтүүдийг МАН аажмаар хуучин хэвд нь оруулах бололтой.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE