Кёкүшюзан Д.Батбаярын “олны танил” том шүрэн хөөрөг

 

Олны танил хүмүүсээс хамгийн нүнжигтэй том хөөрөгтэй нь УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын улаан шүүрэн хөөрөг юм.

Индонезийн улаан шүрээр эрийн гурван наадмыг тойруулан сийлж хийсэн энэ хөөрөг гарт багтахгүй томоороо сүүлийн үед “олны танил” болоод байгаа. Энэ хөөргийг түүнд Японы Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал бэлэглэжээ.

Кёкүшюзан Д.Батбаяр энэ хөөргөө даалинтай нь сугавчлаад явж байгаа нь эгээ л богцтой эд мэт харагддаг гэдэг юм.

Эх сурвалж: www.news1.mn Н.Маргад

SHARE