УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ИНЕГ-ыг аудитаар шалгуулах хүсэлт гаргасны дараа…

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ сарын 15-нд цахим хуудастаа “…Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүдээс ИНЕГ-ын даргад тавьсан хүсэлтийн дагуу АЭРО МОНГОЛИА компанийн poker 50 онгоц Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд нисэхээр боллоо. Нислэг 2017.12.24- 2018.03.24-ны хооронд долоо хоног бүрийн ням гаригт 18.30 цагаас 22.00 цагийн хооронд нислэг үйлдэнэ. Нислэгийн тийзний үнэ 99000 төгрөг байхаар тогтжээ” гэсэн мэдээллийг тавьжээ.

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 12-ны хурлаар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед нэгэн асуудал яригдаж байсан. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ирэх онд аудит хийхээр төлөвлөсөн газруудын жагсаалтад ИНЕГ орсоныг танилцуулсан. Ингэхдээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хүсэлтээр ИНЕГ-ыг шалгах гэж байгаагаа дуулгасан бололтой юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Улаан “…Яахаараа Энх-Амгалан гишүүний захиалгаар ИНЕГ-ыг шалгадаг юм бэ” гэсэн байдаг. Гэтэл энэ хурлаас гуравхан хоногийн дараа ИНЕГ-ын дарга дээрх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE