Энэ өдөр Нобелийн сангийн гэрээслэлд гарын үсэг зуржээ

1895 оны энэ өдөр Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобель Швед, Норвегийн Парис дахь клубт физик, хими, анагаах ухаан, уран зохиол болон энхтайвны салбарт хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээоруулсан хүмүүсийг шагнадаг. Түүний хөрөнгө дээр суурилсан Нобелийн санг бий болгох талаар гэрээслэлдээ гарын үсэг зуржээ.

Тухайн үед Альфред Нобель нас барахдаа 33 сая кроны хөрөнгөтөй байснаас 100 мянгыг нь гэр бүлийнхэндээөвлүүлж үлдээсэн байна. Харин үлдсэнийг нь түүний гэрээслэлийг биелүүлэхэд зориулжээ. Түүний байгуулсанэнэ сангийн хамгийн анхны шагналыг 1901 онд  анагаах ухааны салбарт хэрэглэдэг икс туяаг нээсэн Германы физикч Вильхелм Конрад Рентгенд олгосон байна.

Харин одоо энэ шагналыг Нобелийн хөргийг товойлгож сийлсэн дүрстэй алтан медаль, диплом, мөнгө дагалддаг.

Мөнгөн шагналын хэмжээ нь сангийн хөрөнгөнөөс хамаарч 30-70 мянган ам.доллар байдаг ажээ.

 

 

SHARE