Мэдээллийн аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа

 

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг “Старс” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын 40 гаруй мэдээллийн технологийн албан хаагчид сургалтад хамрагдлаа гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

SHARE