Дэлхийн кофений өдрийг тэмдэглэнэ

 

Дэлхийн гол кофе үйлдвэрлэгч болон экспортлогч улсуудын нэг  Вьетнам Лам Донг мужид ирэх сарын 9-11-нд  анх удаа дэлхийн кофены өдрийг тэмдэглэнэ. Тус улсын Какао болон Кофений  нийгэмлэгийн гишүүд тус улсын  аялал жуулчлалын гол хот Да Латад энэ арга хэмжээг зохион байгуулна гэж ярьсан байна. Энэ арга хэмжээ нь   “Вьетнамын кофений салбарын хөгжлийн шинэ эриний хөгжил “ гэсэн  уриан доор болно.  Энэ үеэр тус улсын кофе тариалдаг бүс нутгаас авчирсан  кофений бүтээгдэхүүнийг танилцуулах ажээ. Мөн энэ салбарт тэргүүлдэг улс орон болон Олон улсын кофений байгууллага тухайлбал, тус байгууллагын тэргүүн Бразилийн Хосе Сэтте оролцох юм. Ирэх сард болох арга хэмжээнд  энэ салбарт тэргүүлдэг  Колумбийн  өмнө ордог Бразилын дараа ордог Вьетнамын кофений  салбарын хөгжлийн тухай хурал хийхээр төлөвлөжээ.   Вьетнамын Какао болон Кофений нийгэмлэгийн Ерөнхийлөгч Луонг Ван Ту  ”Энэ нь орон нутгийн  компаниудад  дотоодын болон гадаадын  хэрэглэгч нар бүтээгдэхүүнээ сурталчилах сайхан боломж” гэв.  Тус улс 2030 он гэхэд  импортолдог кофеноос  олдог ашгийг  зургаан тэрбум ам.доллар болгож өсгөх болон бүтээгдэхүүнийхээ гарц, нэмүү өртгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Анх удаа тэмдэглэх энэ арга хэмжээг Ханой болон өөр хотод зохион байгуулах ажээ.

Х.ОЮУНБОЛД

SHARE