Леонардо Да Винчийн уран зураг 400 сая долларын үнэ хүрчээ

 

Нью-Йорк хотноо “Christie’s” дуудлага худалдаагаар Италийн сэргэн мандлын үеийн суут уран бүтээлч Леонардо Да Винчийн “Орчлонг аврагч” уран зургийг 400 сая ам.доллараар худалджээ. Дэлхийн түүхэнд хамгийн их үнэ хүрсэн уран зураг болж буй “Орчлонг аврагч” нь хувийн цуглуулгад хадгалагдаж ирсэн Леонардо Да Винчийн цорын ганц бүтээл байжээ. Дуудлага худалдааны гарааны үнэ буюу 100 сая ам.доллар ердөө хагас цагийн дотор огцом өсч 400 сая ам.долларт хүрсэн аж. Тус уран зургийг худалдаж авсан хүн, эсвэл байгууллагыг одоогоор зарлаагүй байна.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE