Бээжинд  тээврийн хэрэгсэл явахыг хориглолоо

 

Бээжинд  үндэсний өв  уламжлалыг хадгалсан дүүргүүдийг цэвэрхэн,эмх цэгцтэй байлгах болон хамгаалах зорилгоор тээврийн хэрэгслийг нарийн гудамжаар  явахыг хориглолоо. Тус хотын  засаг захиргааныхан  таван метрээс бага зайд, гудамжинд мотоциклийн зогсоол буюу бусад төрлийн тээврийн хэрэгслийн зогсоол байгуулахыг хориглоно гэж мэдэгджээ.

Мөн машин зам байгуулахыг хориглож, жижиг гудамжийг есөн метрээс багагүй өргөнтэй, ганц чиглэлийн  урсгалтай замтай болгох ажээ.  Харин өргөн  гудамжийг  хоёр урсгалтай болгохоос гадна түргэн тусламжийн машинд зориулсан 3.5 метрийн урт замтай болгох ажээ.

Юань гүрний үед  байгуулсан дүүргийг 1271 он буюу XX зууны эхэн үе хүртэл барьсан байна. Энэ дүүрэгт буй  байшинг модон хаалгатай, сүрлэн дээвэртэй, хашаа нь тэгш өнцөгт хэлбэртэйгээр барьсан  нь нар,салхи нэвтрүүлэх зориулалтттай юм байна.  Мөн энэ  байшингууд хоорондоо холбогдсоноор зун нь агаар салхи нэвтрүүлэх өвөл нь хүйтнээс хамгаалахад зориулагдсан ажээ. Бээжин хотын эрх баригчид энэ арга хэмжээг авснаар  өв соёлын дурсгалт  байшин барилга, гудамжаа хэвээр нь хадгалахаас гадна дэлхийн хэмжээнд түүхийн дурсгалт хот болохыг зорьж байна. Мөн төлөвлөгөөний дагуу гурван жилийн дотор  хоёр сая 435 мянган гудамжийг цэвэрлэхээр  төлөвлөжээ. Үүнээс гадна 2020  он гэхэд энэ дүүргүүдэд амьдрах иргэдийн тоог 23 саяар хязгаарлана. Харин оногдох талбайн хэмжээг нь  хоёр сая 860 мянган мкв байхаар тогтоожээ. Ингэснээр байгаль орчны нөхцөл байдлыг болон ундны усны нөөцийг сайжруулахад нэмэр болно гэж үзэж байгаа аж.

SHARE