Баруун Африкт эбола өвчний эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулах ёстой байсан зургаан сая ам.долларыг Улаан загалмайн ажилтнууд болон энэ байгууллагад хамаардаггүй гадны хүмүүс өөр данс руу шилжүүлсэн байна. Улаан загалмайнхны мэдээлснээр “Тус байгууллага 2014-2016 онд Сьерра Леон, Либерь болон Гвинейд дэгдэж 11 мянган хүний аминд хүрсэн тахлын үеэр зарцуулсан 124 сая ам.долларын зарцуулалтыг шалгах явцад илэрсэн байна. Тэд Улаан загалмайн болон Сьерра Леоны банкны зарим ажилчны хооронд 2.12 сая швейцарь франк алга болсон гэж үзэж байгаа юм.
Мөн 1.17 сая швейцарь франк Гвинейгийн эзэмшигчийн хуурамч нэхэмжлэлээр алдагдсан байна. Харин Либерь улсад инфляцтай холбоотой асуудлаас 2.7 сая франк алдагдсан байна. Энэ нь Улаан загалмайд ажилладаг олон мянган хүмүүсийн эр зориг, ажил хөдөлмөрийг үл тоомсорлож байгаа хэрэг гэж Олон улсын Улаан загалмайн байгууллагаас мэдэгджээ. Түүнчлэн тус байгууллага нь авлигалын эсрэг тэмцэхийн тулд зохих арга хэмжээг хэрэгжүүлнэ гэжээ.