Г.Занданшатарыг Я.Содбаатараар солих уу?

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүнд сайнгүй байна. Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа гээд Засгийн газартаа тааруухан оноо авчирч байгаа сайд нар бий. Ядаж байхад өнгөрсөн пүрэв гаригийн чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай хэрүүл хийж нэр хүндээ баахан унагасан.

Энэ мэтээс шалтгаалаад Засгийн газар цаашдаа яавал олон нийтийн дэмжлэг хүлээж ажиллах вэ гэдгийг МАН-ын олон бүлэг дээр ярилцаж эхэлсэн байна. Одоогоор ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг Я.Содбаатараар сольж магадгүй хувилбар яригдаж байгаа тухай мэдээлэл байна. Г.Занданшатарыг солих хэд хэдэн шалтгаан ярьж байгаа бололтой. Үүнд, “…Ерөнхий сайдын амласан улстөрчдийг, ЗГХЭГ-ыг уул уурхайтай холбоотой асуудлаас салгах сонирхол Г.Занданшатарт алга, тэр талаар ажиллахгүй байна. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар концепцтэй ажиллах талаар Г.Занданшатарт ямар нэг төсөөлөл алга. Энэ мэт нь Засгийн газрын үйл ажиллагаа, зорилтыг тодорхой болгож, олон нийтийн дунд нэр хүндийг нь авч явах ёстой байсан” гэж байгаа ажээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE