Холливудын найруулагч Жеймс Тобакийн бэлгийн дарамтад 38 бүсгүй өртөж байжээ

Холливудын нөлөө бүхий продюсер Харви Вейнштейн кино ертөнцийн Анжелина Жоли, Гвинет Пэлтроу гээд хэдэн арван бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг мандаад удаагүй байхад АНУ-ын 72 настай алдарт кино зохиолч, найруулагч, продюсер Жеймс Тобакийг мөн ийм хэрэгт буруутгах болжээ.

“The Los Angeles Times” сонин 1992 оны “Оскар”-т “Багси” киногоор шилдэг кино зохиолын номинацид нэр дэвшиж байсан түүний сексийн дарамтад өртсөн гэх 38 бүсгүйгээс ярилцлага авчээ.

Бүсгүйчүүдийн ярьснаар Жеймс Тобак ихэвчлэн нэг л энгийн арга хэрэглэдэг байсан аж. Тэрээр Нью-Йоркийн гудамжинд бүсгүйчүүдтэй танилцаад кинонд тоглохыг санал болгон хаа нэгтээ уулзахаар болздог байжээ. Харин уулзалтын үеэр нүдэн дээр нь гар хангалга хийж бүсгүйчүүдийг цочирдуулж, дүр бүтээхэд шаардлагатай хэмээн секстэй холбоотой зүйл асуун сексийн бусад үйлдэл хийдэг байсан гэнэ. Түүний бэлгийн дарамтад өртөгсдийн жагсаалтад Эко Дэнон, Терри Конн зэрэг жүжигчин бүсгүйчүүд, “Veruca Salt” хамтлагийн гитарчин Лоис Пост нар багтжээ.

Эко Дэнон ярицлагадаа, “Хар ба цагаан” (“Black and White”) киноны зураг авалтын үеэр нэг удаа тус киноны найруулагч Жеймс Тобак түүнийг зогсоо зайгүй илж таалан тун удахгүй дур тавих гэж буйгаа хэлжээ. Тэгээд түүн рүү харан хөхнийхөө товчийг илбэхийг хүссэн аж. Дөнгөж эхэлсэн киноны карьераа үргэлжлүүлэхийн тулд Эко Дэнон арга буюу түүний хүсэлтийг биелүүлсэн гэнэ.

Харин Жеймс Тобак “The Los Angeles Times” сонинд ярилцлага өгсөн бүсгүйчүүдийг танихгүй гээд хэнд ч бэлгийн дарамт үзүүлээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE