Х.Бадамсүрэн явах уу, үлдэх үү?

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж, сайд нар нь ажилдаа ороод байна. Энэ Засгийн газарт эмхлэх ажил олон бий. Дэд сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна Төрийн өмчит компаниудын захирлын томилгоо ч яригдахаар болж байна. Учир нь өмнөх Засгийн газрын үед МАН-ын зөвхөн нэг бүлэглэлийн томилсон захирлууд Төрийн өмчит компаниудыг удирдаж байгаа юм.

Тэгвэл Төрийн өмчит компаниудын захирлыг өөрчлөх ажил “Эрдэнэт үйлдвэр”-ээс эхлэхээр дуулдаж байна. Өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийг Х.Бадамсүрэн удирдаж байгаа. Х.Бадамсүрэн УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болсон. Хэдийгээр уул уурхайн салбарт мэргэжлийн боловсон хүчин, хуучин хүн боловч түүнийг тойрсон элдэв асуудал байсгээд л дуулддаг юм.

Нөгөөтэйгүүр “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд авахаар У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллах нь тодорхой. Ийм нөхцөлд өмнөх хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллаж байсан, бас өмнөх Засгийн газрын үед дэд сайд, улмаар тэнд захирлаар очсон Х.Бадамсүрэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ холын бурханаас ойрын чөтгөр гэдгээр суудалд нь үлдээгээд ажиллуулахыг үгүйсгэхгүй.

Юутай ч Х.Бадамсүрэн явах уу, үлдэх үү гэдгийг ойрын үед нэг тийш нь болгохоор улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE