Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн

 

AFP-ийн мэдээлснээр энэ сарын 19-ний өдөр “New Zealand First and the Green” намын дарга, алдартай популист Уинстон Петерс сонгуулийн саналын тоогоор хоёрт жагссан Хөдөлмөрийн намтай эвсэх сонголт хийснээр Засгийн газар байгуулагдахаар болжээ. Ингэснээр зүүн төвийн үзэл баримтлалтай Хөдөлмөрийн намын 37 настай тэргүүн Жасинда Ардернийг Ерөнхий сайд болгох нөхцлийг бүрдүүлсэн байна.

2016 оны есдүгээр сарын 23-нд болсон сонгуулийн дараа Шинэ Зеландын улс төр гацаанд орсон. Үнэмлэхүй олонх болсон улс төрийн хүчин байгаагүй тул хоёр нам эвсэж Засгийн газрыг байгуулах сонголттой тулгарсан байв.

72 настай Петерс өнгөрсөн сонгуулиар 44.4 хувийн буюу хамгийн өндөр санал авсан одоогийн ерөнхий сайд Билл Инглишийн намыг сонголгүй, 36 хувийн санал авсан Хөдөлмөрийн намыг сонгосноо Жасинда Ардернийн ур чадвартай холбон тайлбарлажээ.

Жасинда Ардерн нь 1856 оноос хойш төрсөн Шинэ Зеландын хамгийн залуу удирдагч юм. Бас Шинэ Зеландын гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE