“Хууль сурталчлах нээлттэй хаалга”-ны өдөрлөгт 500 гаруй иргэд хамрагжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газрын санаачилгаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудын хамтарсан “Хууль сурталчлах нээлттэй хаалга”-ны өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний “Дүнжингарав” салбарын нэгдсэн төвд болжээ. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Цагдаагийн гурван хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг 9 байгууллагаас иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, шинээр батлагдсан хуулиудаар гарын авлага бэлтгэж иргэдэд тараасан байна. Өдөрлөгт 500 гаруй иргэд хамрагдан хууль зүйн зөвлөгөө авч үйлчлүүлжээ. Хуулийн зөвлөгөө авсан иргэдийн олонх нь Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас хорих ял эдлүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан голчлон асуулт тавьж зохих хариултыг авч мэдсэн байна. 
Эх сурвалж: prokuror.mn
SHARE