У.Хүрэлсүхийн Засгийн газрын 60 хувийг У.Хүрэлсүх, 40 хувийг М.Энхболд томилохоор болж, сайд нараа нэрлэлээ

У.Хүрэлсүх шиг нийгмийн дэмжлэг авч Ерөнхий сайд болсон хүн бараг л байхгүй дээ. Намынх нь хэдэн гишүүн л чуулганд ороогүйгээс биш түүнийг 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоход нийгмээрээ алга ташсан. Үүний ард асар их итгэл л явж байгаа юм.

Чуулганд суугаагүй гишүүд буюу Хотын фракцыг түшсэн 30-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын 50 хувийг томилох эрх мэдэл хүссэн гэдэг мэдээлэл нийтэд тараад удаж байна.

Тэгвэл У.Хүрэлсүх өчигдөр 2017.10.6. орой шийдвэрээ гаргажээ. Тэрээр Засгийн газрынхаа 40 хувийг томилох эрхийг М.Энхболд нарт өгсөн байна. Энэ уулзалтын дараахан хоёр талд хуралдаад Засгийн газарт багтах сайд нарын нэрээ ч ил болгосон байна. Дашрамд хэлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрөөс нь бусад нь “давхар дээл”-тэй байхаар болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажиллах нь тодорхой болжээ.

Түүнээс гадна У.Хүрэлсүхийн талаас Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Д.Сумъяабазар, Ц.Даваасүрэн, Б.Батзориг, Я.Содбаатар, Д.Сарангэрэл нар орж ажиллах бол, М.Энхболдын талаас Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Ц.Цогзолмаа, Д.Дамба-Очир нар орж ажиллах нь тодорхой болсон байна. Энэ амралтын өдрүүдээр үлдсэн ганц нэг яамны сайдын нэр тодорно. Ингээд ирэх долоо хоногт сайд нарыг томилохоор болсон байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE