“Playboy”Хью Хефнерийг Мэрилин Монрогийн шарилын хажууд оршуулна

 

Холливуд дахь эдлэндээ 92 насандаа өөд болсон “Playboy” эротик сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийг Лос-Анжелесийн Вествудын оршуулгын газартдомогт Мэрилин Монрогийн шарилын хажууд оршуулах ажээ. Талийгаач 25 жилийн өмнө Мэрилийн Монрогийн шарилын хажуугийн газрыг 75 мянган ам.доллараар худалдан авахдаа, “Мэрилин Монрогийн хажууд мөнхөд орших болсон хойно одоо би үхсэн ч яахав” гэж байжээ.

Энд тэмдэглэхэд, 1953 онд “Playboy” сэтгүүлийн анхны дугаарын гол “баатар” нь чухам Мерилин Монро байсны хүчинд тус сэтгүүл хэдэн мянган хувь борлогдон дорхноо алдаршиж богино хугацаанд өөрийн гэсэн уншигчидтай болж чадсан аж. Хью Хефнер нэгэн гэрэл зурагчнаас Мерилийн Монрогийн зургаан фото зургийг худалдан авч нийтэлсэн тул хожим дэлхий даяар нэр нь түгсэн жүжигчин бүсгүй шинэхэн сэтгүүлийн од болсноо тухайн үед ер мэдээгүй гэдэг.

Эх сурвалж: aguulga.mn Б.Сансар

SHARE