“Cadillac”-ийн жолоочгүй 12 машин Нью-Йоркоос Лос-Анжелес руу замд гарчээ

 

АНУ-ын автомашины “Cadillac” брэнд “Super Cruise” технологиор тоноглогдсон “Cadillac CT6” гэх бүрэн автомат жолоодлоготой шинэ загварын 12 машинаа Нью-Йоркоос Лос-Анжелес руу туршилтын аялалд гаргажээ. Эдгээр машин АНУ-ын 16 мужаар дайран жолоочийн ямар нэг оролцоогүйгээр Лос-Анжелес хүрэх учиртай аж. Хүмүүсийг жолоо барихаас бүрэн ангижруулах хувьсгалт технологитой “Cadillac CT6” машиныг ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Aguulga.mn Б.Сансар

SHARE