Дэлхийн хамгийн баян эмэгтэй нас баржээ

Дэлхийн хамгийн баян эмэгтэй, бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүлийн жагсаалтад 44.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 14-т бичигдэж байсан Лилиан Беттанкур төрөлх Францдаа 94 насандаа өөд болжээ.

Өөрийн эцэг Эжен Шуллегийн 1909 онд үүсгэн байгуулсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L‘Oreal” компанийн 33 хувийг эзэмшиж байсан тэрээр анх 15 насандаа тус компанид дагалдан ажилтнаар ажиллаж эхэлсэн аж.

Лилиан Беттанкур 1957 онд эцгээ нас барахад “LʼOréal” компанийг өвлөн авч байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE