Селена Гомест найз охиных нь бөөрийг шилжүүлэн суулгажээ

 

25 настай поп дуучин Селена Гомесийг зуны турш олны өмнө гарч ирээгүйд олон сая фенүүд нь гайхаж байсан билээ. Тэгвэл эмч нар хоёр жилийн өмнө залуу дуучин бөөрний чонын хөрөвдөс гэх маш хүнд өвчинтэйг илрүүлсэн бөгөөд өчигдөр багаасаа үерхэж ирсэн 29 настай найз бүсгүй, жүжигчин Франсиа Райсагийн бөөрийг амжилттай шилжүүлэн суулгажээ.

Мэс заслын дараа Селена Гомес “Instagram” хуудсандаа, “Гэр бүл, гайхамшигтай чадварлаг эмч нарын баг намайг хагалгааны өмнө, хойно бүх талаар дэмжин зоригжуулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Найз Франсиа Райсадаа талархлаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Багын найз минь надад өөрийн бөөрөө өгсөн юм шүү дээ! Би чамдаа маш их хайртай, чи миний жинхэнэ эгч шүү” гэж бичсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE