“ICT-ЕХРО-2017” үзэсгэлэн болж байна

 

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 15-17-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэнг зохион байгуулж байна. 11 дэх удаагаа зохиож буй уг үзэсгэлэн энэ жил  “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор болж байгаа бөгөөд өдөрлөгт нийслэлийн Мэдээллийн технологийн газраас оролцож буй юм.

Мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй, төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршдог билээ.

ICT-Expo-2017 үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахыг хүссэн байгууллагуудыг www.ictexpo.mn цахим хуудсаар бүртгэсэн гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

SHARE