Анжелина Жолигийн 16 настай хүү Мэддокс: Миний ээж зүгээр л гайхамшиг

 

Канадын Торонто хотноо эхэлсэн олон улсын кино наадамд Холливудын од Анжелина Жоли зургаан хүүхдээ бүгдийг нь дагуулан иржээ. Торонтод түүний 16 настай хүү Мэддокс анх удаа сэтгүүлчидтэй уулзан сонирхсон асуултуудад нь хариулсан байна. Тэрээр ээжийнхээ найруулсан “Эхлээд тэд аавыг минь алсан: Камбож охины дурсамж”(“First They Killed My Father: A Daughter Of Cambodia Remembers”) киноны продюсерээр ажилласан аж.

Мэддокс сэтгүүлчидтэй уулзахдаа,”Би киноны зураг авалтын үеэр ээжийгээ бүх талаар дэмжихийг хичээсэн. Камбож хүмүүс нэлээд тайван, удаан хөдөлгөөнтэй атлаа урдаа ямар нэг зорилт тавьбал түүнийгээ биелүүлэхийн төлөө юу ч хийхээс буцдаггүй. Би ч тийм зан араншинтай. Би камбож гэдгээрээ бахархдаг. Харин миний ээж хөгжилтэй, инээдтэй хүн. Ээж минь зүгээр л гайхамшиг” гэжээ.

Анжелина Жоли түүнийг 2002 оны гуравдугаар сард үрчлэн авсан аж. Чухамхүү Мэддокс алдарт жүжигчин ээжийгээ 1970-аад оны Камбожийн харгис үйл явдлын тухай кино бүтээхэд хүргэсэн гэнэ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE