“MCS”-ийнхэн Ц.Нямдоржийг, Хотын фракц Н.Энхболдыг, бусад нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад зүтгүүлж байна

 

МАН-д Ерөнхий сайдын суудлын төлөөх марафон ид явж байна. Энэ сарын 25-нд МАН-ын Бага хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тодорно. Тэр эрхэм МАН-ын даргын албыг ч давхар хаших юм.

Одоогоор өрсөлдөөнд гурван кандитат үлджээ. У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ц.Нямдорж нар дээрх албан тушаалд очихоор өрсөлдөнө гэсэн үг.

Тэд тус бүрдээ МАН дахь фракцуудаас нэр дэвших бөгөөд “MCS”-ийнхэн буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар Ц.Нямдоржийг, Хотын фракц буюу М.Энхболд, Т.Бадамжунай, С.Баяр нар Н.Энхболдыг, бусад нь У.Хүрэлсүхийг зүтгүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: news1.mn Н.Баясгалан

SHARE