Engie Монгол дахь анхны салхин цахилгаан станцаа говьд барина

 

 

Сэргээгдэх эрчим хүчний тухай “Renewable Energy” олон улсын сэтгүүлд Францын “Engie” компани Сайншандын салхин цахилгаан станцыг барьж, ашиглалтыг нь гардан гүйцэтгэх болсон тухай ингэж бичжээ.

Олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд Монголын 130 мянган иргэнийг эрчим хүчээр хангахуйц55 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг тус улсын говийн бүсэд, Сайншандад барих 120 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ жилдээ багтан эхлэх барилгын ажлыг “Engie”-гийн инженерингийн салбар компани “Tractebel” гүйцэтгэх ба 2018 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Тус станц үйл ажиллагаагаа эхэлснээр Монголын агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хэмжээг бууруулахад чухал хувь нэмэр оруулахаас гадна өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг нь хангахад мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх ажээ. Энэ төсөл түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэгцээний 20, 2030 он гэхэд 30 хувийг тус бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилтыг хэрэгжүүлэхэд дэм болох юм.

“Engie” компанийн Ази-Номхон далайн бүсийн ерөнхий захирал П.Магуайр хэлэхдээ, “Манай компанийн зорилт бол хүн бүрт, ялангуяа хөгжиж бүр орнуудын иргэдэд байгаль орчин бохирдуулдаггүй сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч түгээх явдал. Монгол Улс өсөн нэмэгдэж буй аж үйлдвэржилт, хотжилтоос үүдэн эрчим хүчээр дутагдах асуудалтай тулгарч байна. “Engie” компаниМонгол дахь сэргээгдэх эрчим хүчний анхны төслийнхөө хүрээнд Сайншандын салхин цахилгаан станцад хөрөнгө оруулж байгаа нь эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрийн глобалшилжилт, нүүрс хүчил ялгаруулалтыг зогсоох үйл явцыг тэргүүлэхгэсэн манай компанийн зорилготой нийцэж байгаагийн сацуу Монголын эрчим хүчний хэрэгцээг тодорхой хэмжээгээр тогтвортой хангах юм” гэжээ.

“Engie” компани Улаанбаатараас 450 км зайд орших Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос холгүй барих салхин цахилгаан станцын төслийг орон нутгийн иргэдтэй зөвшилцөж, байгаль орчинд үзүүлэх дэлгэрэнгүй үнэлгээг тус улсын зохих байгууллагуудаар батлуулсан байна.

“Engie” нь дэлхийн тэргүүлэгч эрчим хүч үйлдвэрлэгч компани бөгөөд одоогийн 112.7 гигаваттын хүчин чадлынхаа 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг ажээ. Тус компани энэ үзүүлэлтээ 2020 он гэхэд 25 хувь болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE