Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны үндсэн шалтгаан

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өчигдөр 2017.9.7 огцров. Тэрээр Засгийн газраа авч үлдэх гэж эцсээ хүртэл тэмцлээ. Гэлээ ч нэгэнт давалгаалсан хүчийг тогтоож барсангүй. Ийм хүчийг тогтооход хэцүү л дээ. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах сэдэл өөртэй нь огт холбоогүй юм.
Eрөөс түүний Засгийн газар огцрох болсон нь ганц том хийгээд дагавар зарим шалтгаантай. Тэр нь М.Энхболдоос үүдэлтэй. М.Энхболд нь сүүлийн үeд ил шулуухан яригдаад байгаа ХАР ХҮЧ-ийн гурвалын нэг. Энэ ХАР ХҮЧ уул уурхай, газрын наймаа, албан тушаалын хуваарилалт, нутаг усаараа холбогддог гэдэг. Тиймээс өчигдрийн явдал бол Ж.Эрдэнэбатад бус М.Энхболдод өгсөн цохилт. Нөгөөтэйгүүр НАМ гэдэг бол улс төрийн эрх мэдлийн төлөөх нэгдэл. Энэ нэгдэлд идэвхтэй байгаа улстөрчид зөвхөн ХАР ХҮЧ-ийнхэнд бүх баялаг, эрх мэдэл төвлөрөхийг харж суугаад тэвчээр алдсан нь тодорхой юм. Тэгэхээр гарын үсэг зурсан болоод огцруулах кноп дарсан гишүүдийг буруутгаж үл болно. ХАР ХҮЧ дэндүү даварсан л даа.
Нөгөөтэйгүүр энэ ХАР ХҮЧ-ний сонголтоор Eрөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатад эрх мэдэл гэж байсангүй. Нэгэнт ийм болохоор танхимынх нь сайд нар өөрсдийн дураар дургисан. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр нараас эхлээд буруутгах бодит шалтгааны үрийг тарьсан юм.
Ж.Эрдэнэбатын ээлжит бус чуулганы төгсгөлд хэлсэн үгээс цөхрөл үнэртэж байна лээ. Тэр ингэтлээ үзэлцсэн. Гэвч түүнийг огцруулсан үндсэн шалтгаан нь Ж.Эрдэнэбатыг бус ХАР ХҮЧ-ийг Монголын улс төрөөс зайлуулах эхний алхам юм. Том тулаан одоо л эхэлнэ.
Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE