Монголын төлөөлөгчид “Оюуны гүүр: мэдлэг, туршлага ба технологи” бага хуралд оролцож байна

 

Чанарын менежментийн ISO стандартын олон улсын эксперт Г.Билгүүн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Казахстаны Астана хотод болж буй “Оюуны гүүр: мэдлэг, туршлага ба технологи” сэдэвтэй олон улсын менежментийн зөвлөхүүдийн тавдугаар бага хуралд оролцож байна.

Тус бага хурлаар олон улсын түвшинд мэдлэг, туршлага хуваалцах, дотоодын консалтингийн компаниуд олон улсын зөвлөх нартай хамтран ажиллах зэрэг олон чухал тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа аж.  Бага хуралд оролцогчид түүнчлэн конслалтингийн хамгийн сүүлийн үеийн хандлагын талаар мэргэжлийн туршлагатай зөвлөхүүдийн санаа бодлыг сонсч, глобал удирдлагын консалтингийн тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзан практик дадлага хийж мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжоор бүрэн хангагджээ.

Манай улсын төлөөлөгчдийг ахалж буй Г.Билгүүн Их Британийн BSI академийг төгсч олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны стандартчиллын “МонСертф” компанийг үүсгэн байгуулсан аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE